
Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч дарга
Н.Батаа АНУ-ын Сангийн яамны техник туслалцааны газраас Монгол Улсын
сангийн яаманд өрийн асуудлын зөвлөхөөр ажиллаж байгаа Даниэл Патрик О
Коннеллийг хүлээн авч уулзлаа.

Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч дарга Н.Батаа АНУ-ын Сангийн яамны техник туслалцааны газраас Монгол Улсын сангийн яаманд өрийн асуудлын зөвлөхөөр ажиллаж байгаа Даниэл Патрик О Коннеллийг хүлээн авч уулзлаа. Орлогч дарга Н.Батаа Улаанбаатар хотын ИТХ-д Ардчилсан нам анх удаа олонхи болж засаг захиргааг удирдан бодлого хэрэгжүүлэх боломжтой болсон.Тэрбээр парламентийн гишүүнээс татгалзаж Нийслэлийн хурлын сонгуульд намаа тэргүүлж оролцсон юм хэмээн танилцуулж уулзалтын салхийг хагалжээ. Сангийн яамны зөвлөх Даниэл Патрик О Коннелл хотын төсөв хэрхэн яаж бүрддэг, хот тусгай татвартай эсэх зэрэг зүйлийг тодруулсан байна.
Д.Ундрах 24tsag.mn