

Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Хашбаатар нар оролцож байгаа юм. Тэднийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдан, хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэсэн гэсэн үндэслэлээр тэдэнд Эрүүгийн хуулийн 230 дугаар зүйлийн 230.1, 245.1-д зааснаар шүүж байгаа.
Шүүх хурлын үеэр улсын яллагч Ц.Хашбаатар тэдэнд 1.6 жилийн хорих ял төлөвлөснөө дуулгалаа. Харин үүнийг эсэргүүцэж, шүүгдэгчид үгээ хэлж байна. Үүний дараа шүүх бүрэлдэхүүн улсын яллагчаас төлөвлөсөн ялыг хэлэлцэж, шийдвэрээ гаргах юм.
Б.Чимэг