Өчигдөр БНСУ-ын газар нутгийг дайран өнгөрсөн далайн хар салхи 20 тонны хоосон контейнерийг салхинд хийсгэжээ. Өглөөний 10.00 цагийн орчим KTX төмөр замын баруун чиглэлийн зам дээр ойролцоо байсан айлын гадаах дээрх контейнер 30 метр орчим газар хийсэн төмөр зам дээр тээглэн зогссон ажээ. Үүний улмаас галт тэрэг 40 минут орчим саатсан байна.
Мөн энэ цагт тус аймаг руу чиглэн явсан хурдны зам дээр 5 тонны ачааны машин секундэнд 59.5m хурдтай байсан салхины хүчийг даалгүй хажуу тийш унасан байна.
Одоогоор тус улсаас гарч Хойд Солонгосын газар нутгийг дайран өнгөрөөд байгаа далайн хар салхинаас болж орон даяар нийтдээ 35 айлын амины орон сууц нуран унаж ,96 айлын 222 хүн орох оронгүй болж ,1200 ш хүлэмж эвдэрч , 7400 гектар талбай дээрх ногоо усанд автсан байна. Солонгосын 10 иргэн амиа алдаж 2, иргэн бэртсэн дээрх далайн хар салхины дараа орон даяар сэргээн босгох ажил эхлээд байгаа юм байна.

Б.Чимэг