Пакистаны өмнөд хэсгийн Куэтта хотод өнгөрсөн даваа гаригт таксинд явсан хазар иргэд рүү гал нээжээ. Үүний улмаас гурван эрэгтэй амиа алдаж, хоёр хүн шархаджээ.
Мотоцикль унасан буутай хоёр этгээд Куэтта хотын захын Спайни зам дээр явж байсан такси руу гэнэт гал нээсэн байна. Халдлагад өртсөн хүмүүсээс гурав нь газар дээрээ нас барж, шархадсан хоёр нь эмнэлэгт хүргэгджээ. Гал нээсэн этгээдүүд хэргийн газраас зугтсан байна. Цагдаагийнхан болон гэрчүүдийн мэдээлж буйгаар бүх хохирогчид хазар хүмүүс байсан аж.
“Дархан цаазат” Балокийн нэгдсэн арми гэх бүлэглэл халдлагад хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна. Учир нь байршил нь мэдэгдэхгүй газраас Балокийн нэгдсэн армийн хэвлэлийн төлөөлөгч залгаад: “Арми хазаруудыг хөнөөх халдлагыг зохион байгуулсан. Учир нь хазарууд Наваб Акбар Бугтигийн таалал төгссөний зургаан жилийн ойн өдрөөр ажил хаяна гэсэн уриалгаа биелүүлээгүй” хэмээн ярьсан гэв. Наваб Акбар Бугти нь хазар үндэстний төлөө тэмцэцч баатар байсан бөгөөд зургаан жилийн өмнө мөн л зорилготой халдлагад өртөж амь насаа алдсан аж.

Энэ хэрэг тус нутагт улам их түгшүүрт байдлыг бий болгож байна. Куэтта болон энэ хавийн хотуудад хазар хүмүүс рүү халдаж амь насыг нь бүрэлгэх явдал маш их гардаг аж. Үндэсний цөөнх хазаруудын “Хазаруудын холбоо”-ны 600 гаруй гишүүн зорилготой халдлагын үеэр алагдсан байна. Гэвч Пакистаны Засгийн газар асуудлыг авч хэлэлцдэггүй аж.