

Мөн УИХ-ын сонгуулийн хоёр тойрогт дахин санал хураах ажил давхацна. Аймаг, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд автоматжуулсан системийг ашиглах, улмаар хяналтын тооллого явуулна гэвэл хууль, эрх зүйг бүрдүүлэх, нэр дэвшигчдийг яаралтай тодруулж саналын хуудас хэвлэх бэлтгэл ажлыг эхлүүлэх гээд нэн даруй шийдэх ажлууд байгаа аж. Сонгуульд автоматжуулсан системийг ашиглах, холимог тогтолцоогоор явуулахаар хуулийн төсөлд тусгасан байна. Үүнтэй холбоотойгоор гишүүд, санал хэлж, зөвшилцөж байна. Автоматжуулсан системийг ашиглах нь буруу гэсэн саналтай гишүүд ч байгаа аж.
Б.Золбоо