
"Энержи ресурс" ХХК нь Өмнөговь аймгийн харьяат оюутнуудын дунд "Говийн ирээдүй" оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа.

"Энержи ресурс" ХХК нь Өмнөговь аймгийн харьяат оюутнуудын дунд "Говийн ирээдүй" оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө зарлалаа. Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах ёстой оюутан нь ЕБС болон сургуулийн өмнөх боловсролын чиглэлээр багшийн мэргэжлээр суралцаж буй бол нэг ба түүнээс дээш курс байх, ЕБС-ын хувьд голч оноо 600-с дээш байх, цэцэрлэгийн багшийн хувьд голч оноо 500-с дээш байх, хоёр ба түүнээс дээш курсын оюутны хувьд тухайн мэргэжлээр суралцсан хугацааны үнэлгээ голч дүн 2.8 ба түүнээс дээш байх бөгөөд бусад мэргэжлээр суралцаж байгаа оюутны хувьд Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд суралцдаг байх мөн 2 ба түүнээс дээш курсын оюутан байх шаардлага тавигджээ. Тэтгэлэг хүсэгч оюутнууд нь бүртгэлийн материалыг зөвхөн www.energyresources.mn хаягаар хүргүүлэх бөгөөд цээж зураг, иргэний үнэмлэхний хуулбар, суралцсан жилийн дүнгийн хуулга, нэгдүгээр курсын оюутны хувьд элсэлтын шалгалтын батламжын хуудас, оршин суугаа газрын торохойлолт бүрдүүлсэн байх юм.
Д.Ундрах 24tsag.mn