
Ховдын Зэрэг суманд өнөө өглөө 04.00 цагийн үед салхины хурд 17 м сек хүртэл ширүүсч багагүй зүйлс сүйдсэн байна.

Ховд аймгийн Зэрэг суманд өнөө өглөө 04.00 цагийн үед салхины хурд 17 м сек хүртэл ширүүсч салхилж багагүй зүйлс сүйдсэн байна. Энэхүү байгалийн гамшигт үзэгдлээр цахилгааны 16 шон унаж, 10 айл нурсан аж.
Салхи түр зуурынх байсан учир өөр зүйл эвдэж сүйтээгүй гэнэ. Харин 10 айлын гэрүүд ашиглагдах боломжгүй болтлоо эвдэрч, нуржээ.
Д.Ундрах 24tsag.mn