
Өнөөдөр ИЗНН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж халуухан маргаан өрнүүлжээ.
Тэд Засгийн газарт орсон нь зөв буруу байсан талаар ярилцжээ.

Өнөөдөр ИЗНН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж халуухан маргаан өрнүүлжээ. Тэд Засгийн газарт орсон нь зөв буруу байсан талаар ярилцжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар бол АН-ынхан хэтэрхий улс төржсөн шийдвэр гаргаж байна, маш олон хүнийг халах гэж байна, төрийн албаны буруу бүтэц хийж байна, орон нутгийн сонгуулийн талаар зөвхөн өөрсдийн эрх ашгийг хамгаалсан төсөл боловсруулан хүчээр батлах гэж байна, сөрөг хүчнийхээ бүлгийг байгуулахгүй байна, ИЗНН-д ганцхан дэд сайдын суудал өглөө гэх мэт олон асуудлыг ярилцжээ. Тэгээд ийм улс төржсөн хүчин цааш хол явахгүй. Бас сайн юманд хүргэхгүй. Ийм улс төрийн хүчинтэй хамт ажиллавал нэр хүндгүй болно гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэгээд Н.Алтанхуягийн Засгийн газраас гарах нь зөв гэсэн шийдвэрт гаргахаар болжээ.
Харин нь зарим нь гарахгүй гэсэн бололтой. Гарахгүй гэсэн хүмүүсийн эгнээнд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл тэргүүтэй хүмүүс байсан гэнэ. Тэд дөнгөж ороод гарна гэж юу байхав гэсэн бололтой.
Юутай ч гэсэн өөрсдийн байр суурийнхаа талаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт албан тоот өгөхөөр тохирч, түүнийгээ хуульчид нь боловсруулж байгаа гэнэ. Гэхдээ яг энэ албан тоотоо өгөхөөсөө өмнө дахиж ярилцаад өгөх эсэхээ, Засгийн газраас гарах эсэхээ эцэслэн шийдэх аж.
Уг нь Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаад ИЗНН-д нэг сайдын суудал өгсөн. Түүнд нь УИХ-ын гишүүн С.Оюуныг томилоод арав ч хоноогүй байна.
Ийнхүү шударга ёсны төлөөх гэсэн Засгийн газар бараг арав ч хонолгүй өрх тусгаарлахаар ячрилцаж байна.
24tsag.mn