
Өнөөдөр ИЗНН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж халуухан маргаан өрнүүлжээ.

Өнөөдөр ИЗНН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж халуухан маргаан өрнүүлжээ. Тэд Засгийн газарт орсон нь зөв буруу байсан талаар ярилцжээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар тэд өөрсдийн байр суурийнхаа талаар Ерөнхий сайд асан
Н.Алтанхуягт албан тоот өгөхөөр тохирч, түүнийгээ хуульчид нь
боловсруулж байгаа гэнэ. Гэхдээ яг энэ албан тоотоо өгөхөөсөө өмнө дахиж
ярилцаад өгөх эсэхээ, Засгийн газраас гарах эсэхээ эцэслэн шийдэх аж. Харин дөнгөж сая УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл энэхүү засгаас гарна гэсэн мэдээллийг эсэргүүцэж зарим нэг шүүмжлэл гарсан нь үнэн гэхдээ бид засгаас гарна гэсэн шийдвэр гаргаагүй гэв.
24tsag.mn