Монголын уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдыг цуглуулсан “Discover Mongolia” чуулга уулзалтанд оролцож буй “Рио Тинто” компанийн удирдлагууд шүүмжлэлтэй хандаж байна. “Оюутолгой” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Камерон Мак Кей уг чуулганы үеэр монголчуудыг хэтэрхий их шунах хэрэггүй хэмээн сануулсан тухай Австралийн “The Australian” сайтад бичжээ. Тэрээр “Улс төрчид орон нутагт очих хөрөнгийн хувь хэмжээг өсгөхийг оролдож байгаа нь цаашдын хууль тогтоох асуудалд хоёрдмол байдал үүсгэж гацаанд оруулаад байна. Парламентийн 20 гишүүн эрдэс баялаг бүхий бүс нутгуудыг дахин хянаж шалгах хүсэлт тавьсан. Хэрэв Монголын талаас тохиролцоондоо хүрэхгүй, гэрээгээ өөрчлөх юм бол уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчид ихээхэн эрсдэлтэй нөхцөл байдалд орно” гэсэн байна. Мөн ийм санал гаргаж байгаа цөөнх нь уурхайн ажилчид, орон нутгийн жижиг бизнес эрхлэгчдийн олон асуултанд хариулах хэрэгтэй болно гэдгийг анхааруулсан юм. Ноён Мак Кей монголчууд одоо байгаа тогтвортой гэрээгээ мөрдөж, хэрэгжүүлэх юм бол амлаж байсан эдийн засгийн хөгжилдөө хүрнэ гэжээ.