Нийтийн тээврээр үнэгүй зорчих оюутны карт, билетний талаар зарим зүйлийг тодруулахаар МОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Н.Бямбагэрэлтэй уулзлаа.
-Шинээр хэвлэгдсэн оюутнуудын нийтийн тээврээр зорчих эрхийн билет шаардлага хангаагүй гэж сонслоо. Энэ үнэн үү?
-Үйлдвэрлэж байгаа компанийн хариуцлагагүй байдлаас болж ийм асуудал гарсан нь үнэн.
-Ямар компаниар хийлгэсэн юм бэ?
-Гурван талт гэрээгээр энэ харилцааг зохицуулж байгаа учраас нөгөө байгууллагуудтайгаа ярилцсаны дараа компанийн нэрийг зарлах эсэхийг шийднэ. Бид дангаараа энэ нэрийг зарлах эрхгүй.
-Дотоодын компани уу?
-Тийм. Гэхдээ нууцлал өндөртэй байлгахын тулд билетийг гадаадад хэвлэдэг юм билээ. Аль улсын ямар компанид хэвлүүлдгээ бидэнд хэлдэггүй. Энэ нь зарчмын хувьд зөв.
-Яагаад?
-Тухайн компани билет хийх ажлыг дааж авсан болохоор бид хажуунаас нь оролцох эрх байхгүй.
-Хэдэн билет хэвлэсэн юм бэ?
- 96 мянга. Билетийг эхнээс нь үзэхэд зарим нэг алдаа гарсан байсан. Тэгээд л буцаасан. Багцыг задалж үзээгүй болохоор хичнээн нь алдаатай байсныг сайн мэдэхгүй байна.
-Компани бүх хариуцлагыг хүлээж байгаа юу?
-Уг компани хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлоо өөрсдөө хүлээнэ.
-Компани билетийг хэдий хугацаанд дахин хэвлэнэ гэсэн бэ?
-“Ирэх долоо хоногийн сүүлч гэхэд хэвлэж дуусга” гэсэн шаардлага тавьсан. Гэхдээ бид хугацаа ярихаасаа өмнө билет хэвлэгдэх хүртэл оюутнуудаа нийтийн тээврээр хэрхэн асуудалгүй зорчуулах вэ гэдэгт анхаарч байна. Үүний төлөө л Монголын оюутны холбоо ажилладаг.
-Энэ хооронд оюутнууд нийтийн тээврээр яаж зорчих вэ?
-Наалтгүй ч гэсэн хуучин картаараа нийтийн тээвэрт үнэ төлбөргүй үйлчлэх боломжтой. Наалт ирсэний дараа тухайн сургуулийн хяналтын тоонд мэдээллийн баазаа бүрдүүлж, сургууль бүр дээр сериал номер давхардуулахгүйгээр оюутнуудад олгож эхэлнэ.
-Оюутны виза карт, билетний захиалгын ажил хэдэн хувьтай явж байна?
-Энэ жил нийтийн тээврээр 96 мянган оюутан үнэгүй зорчуулах тухай шийдвэр гарч улсын төсвөөс хөрөнгийг нь хуваарилсан. 96 мянган карт болон билетний захиалгын квотыг нийслэлийн бүх их дээд сургуулиудад хувааж өгсөн. Тиймээс тухайн оноож өгсөн тоондоо багтааж нийтийн тээврээр зайлшгүй явах шаардлагатай оюутны захиалгыг авахаар болсон. Захиалгын ажил үргэлжилж байна.
-Картны хэвлэлт удаашралтай байна гэж оюутнууд гомдоллож байна. Яагаад ийм асуудал гараад байна вэ?
-Монголын оюутны холбоонд ирж буй картны захиалгыг тухай бүрт нь үйлдвэрлэгч компани руу явуулж байгаа. Үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Хамгийн гол нь тухайн компанийн нэг өдөрт үйлдвэрлэх хүчин чадлаас шалтгаалж энэ асуудал гараад байгаа юм.
-96 мянган карт олгох ёстойгоос танайд одоо хэчнээн картны захиалга ирээд байна?
-50 мянган захиалга ирсэн. Ер нь энэ жил 60 гаруй мянган картны захиалга ирэх болов уу гэж бодож байгаа. Яагаад гэвэл хүчинтэй хугацаа нь дуусаагүй карттай оюутнууд цөөнгүй байгаа.
-Захиалсан 50 мянган картнаас хэд нь эзэндээ очоод байгаа вэ?
-70 орчим хувь нь гараад сургуулиудаар тараагдсан. Харин тухайн суруулиуд оюутнууддаа тараах ажлаа зохион байгуулах ёстой. Манай байгууллага оюутантай биш сургуулиудтай хамтарч ажиллах чиглэлтэй.
-Картны захиалга үргэлжилж байгаа юу?
-Тийм ээ. Захиалгыг сургуулиудын оюутны зөвлөл авч байгаа.
-Зарим оюутны өнгөрсөн жилийн картны хугацаа нь дуусаад, энэ жилийн захиалсан карт нь ирээгүй байгаа. Энэ тохиолдолд нийтийн тээврээр хугацаа нь дууссан картаар зорчиж болох уу. Энэ асуудлыг хэрхэн шийдсэн бэ?
-Монголын оюутны холбоо дангаараа энэ асуудлыг шийдэж байгаа юм биш. Нийтийн тээврийн газар, автобус компани гээд тал талын төлөөлөл хамтарч ярилцаад шийдвэрлэсэн зүйл. Тэгэхээр оюутнууд наалт бүрэн тараагдаж дуустал том оврын автобусаар үнэ төлбөргүй зорчих боломжтой. “Бичиг баримтыг нь ямар нэг байдлаар хурааж аваад явуулахгүй байна” гэсэн асуудлыг оюутнууд тавьж байна. Энэ бол зарим нэг автобус компани, кондукторын буруутай үйл ажиллагаа гэдгийг шууд хэлье. Оюутнууд үнэгүй явдаг гэж кондукторууд буруу ойлгодог. Тэдний өгөх ёстой мөнгийг төрөөс тухайн компанид нөхөн олговор маягаар өгч байгааг л ойлгох хэрэгтэй. Автобус компаниуд тэдэнд мэдээлэл өгдөггүй юм уу эсвэл мэдсээр байж зориуд ийм зан гаргадаг юм уу хэлж мэдэхгүй байна. Тэд хувийн эрх ашиг, харилцаагаараа энэ том асуудлыг дур мэдэн шийдэх эрхгүй.
-Кондукторууд оюутнуудаас, картнаас гадна оюутны үнэмлэх нэхэж байна гэсэн. Тэгэх ёстой юу?
-Нийслэлийн иргэдийн хурлаас гарсан журам, холбогдох байгууллагуудын хооронд байгуулсан гэрээнд “Чиглэл, цаг харгалзахгүйгээр, нэмэлт бичиг баримт шаардахгүйгээр үнэ төлбөргүй зорчино” гэж заасан. Өөр хүний картаар яваагүй л бол өөр бичиг баримт шаардах эрх кондукторуудад байхгүй. Оюутнуудад энэ эрхийг нь эдлүүлэхийн тулд кондукторууд өөрсдийн хийж буй ажилдаа хариуцлагатай, хамгийн гол нь мэдээлэлтэй байх нь гол асуудал.
-Тэгвэл автобус компаниудад хариуцлага тооцох систем байна уу?
-Хэрвээ оюутнуудыг зорчуулахгүй гэсэн асуудал гаргавал тухайн автобус компанид өгч буй нөхөн олговорыг хасах бүрэн боломжтой. Хэрвээ эрх нь ямар нэг байдлаар зөрчигдвөл оюутнууд бидэнд хандаад, харин Оюутны холбоо холбогдох байгуулагуудтай нь холбогдож асуудлыг шийдвэрлэнэ. Оюутнууд тухайн автобусны дугаар, чиглэл гээд баримттай ирвэл илүү үр дүнтэй байх болно.
-Билет шаглах асуудлыг таслан зогсоох талаар арга хэмжээ авч байгаа юу?
-Бид санамж гаргаад их дээд сургуулиудаар түгээсэн. Тухайн нэг оюутны автобусны билетийн хөнгөлөлтөд төрөөс 230 мянган төгрөг ноогдож байгаа. Тэгэхээр ийм үнэтэй үнэт цаасыг дамлаж байгаа бол эрүүгийн гэм хэрэг. Энэ тухай заалтдаа оруулсан. Оюутны холбооны 100 гаруй итгэмжлэгдсэн төлөөлөгч сургуулиудаар явж ийм асуудал байгаа эсэхийг шалгаж байгаа. Билетийг тараахдаа бүх оюутны мэдээллийн баазыг бүрдүүлж байгаа учраас хэн гэдэг оюутан хэдэн билет авсан нь гараад ирнэ гэж тооцоолсон.