Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зардлыг шийдэх Г.Занданшатар даргын шийдэл нь юу вэ?

2019-9-16
0
ЖИРГЭХ

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж засаглалын хямралаа засах сонгуулийн амлалттайгаар парламентад 65 буюу үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН үндсэн ажлынхаа ард бараг гарчихлаа. Энэ хүрээнд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Ард нийтийн санал асуулга явуулах хугацааг ирэх сарын 30, 31-нд, гадаадад оршин суугаа иргэдийн дунд 19, 20-нд товлосон нь эхний ээлжид дэмжлэг хүлээв. Гэвч санал асуулга явуулах зардлын хэмжээг 29 тэрбум байхаар төлөвлөсөн нь зарим шүүмжлэл дагуулж буй.

Өмнөх парламентын үед Н.Батбаяр нарын гишүүдийн зүгээс өргөн барьсан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн хүрээнд нийт 5.5 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргаж Ард нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөсөн ч, хөрөнгийг хаанаас хуваарилах нь тодорхойгүй байсаар үндсэн төслийнхөө хүрээнд бүдгэрсэн. Харин энэ удаад Ард нийтийн санал асуулга явуулахад Ерөнхийлөгчийн сонгуультай дүйцэхүйц хэмжээний зардал гаргах санал гарсан нь энэ. Гэвч энэ мөнгийг хаанаас гаргах нь өнөөг хүртэл тодорхойгүй байна. Ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолд санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар, бүр тодруулбал “Тогтоосон зардлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газарт (У.Хүрэлсүх) даалгасугай” хэмээн заасан ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газрын нөөцөөс ийм дүнтэй мөнгө гарах ямар ч боломжгүй. Энд байгаа тоо нөөц хөрөнгийн нийт дүнгээс ч их байна. Нэгдүгээрт, жилийн эцэс болж буй тул Засгийн газрын нөөц сангийн мөнгө бараг дуусчихсан. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн цэцийн энэ оны тавдугаар сарын 27-ны дүгнэлтээр “Сонгууль болон сонгуультай төстэй бусад үйл ажиллагааны зардлыг Засгийн газрын нөөц сангаас санхүүжүүлэхийг Засгийн газарт даалгах нь Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийг зөрчиж байна” гэж үзсэн. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд Засгийн газрын нөөцийн хөрөнгийг байгалийн гамшиг, аюулт үзэгдэл зэрэг урьдчилан тооцох боломжгүй зүйлд зарцуулна гэж тусгасан. Тиймээс санхүүжилтийг яаж шийдэхээ ярилцах хэрэгтэй” гэсэн хариуг өгсөн.

Сайд Л.Оюун-Эрдэнийн хэлснээр Ард нийтийн санал асуулга явуулах зардлыг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргасан тохиолдолд тэр нь Үндсэн хуулийн зөрчил бол Цэцэд дуудагдах хэрэг. Хоёрдугаарт, У.Хүрэлсүхийн танхимд ийм хэмжээний нөөц хөрөнгө байхгүйг тэрбээр гишүүдэд учирласан нь энэ. Харин “УИХ тарж, ард нийтийн санал асуулгатайгаа хамт сонгууль явуулах хувилбарыг ярьж байгаа” тухайгаа УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчидтэй уулзах үеэрээ онцолжээ. Тэрбээр “УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл болон гишүүдийн түвшинд энэ асуудал яригдаж байгаа. Энэ бол боломжит хувилбар. Ард нийтийн санал асуулгынхаа ирцийг хүргэх, ардчиллаа аврах, парламентын засаглалаа хамгаалж үлдэх үүднээс ийм санаачилга гаргая гэж ярьж байна. Гэхдээ улс төрийн үр дагаварын хувьд улс орныхоо тогтвортой байдлыг хангах, цаашдаа ийм асуудал байнга хөндөгддөг болох вий гэх мэт эрсдэлүүдийг тооцож байж шийдэх асуудал.

Ард нийтийн санал асуулга явуулах зардлын хэмжээг бууруулахыг Сонгуулийн ерөнхий хорооноос шаардаж байгаа. Бүх зардал нь нийлээд 30 тэрбумд хүрэх тооцоо гарчихаад байна шүү дээ. Санал асуулга зохион байгуулах бүх байгууллага зардлаа бууруулах ёстой. Мөн цаг агаарын нөхцөл байдлыг судлаад санал асуулга явуулах товоо тодорхой болгоно. Цаг уур, орчны шинжилгээний газар цаг агаарын нөхцөл байдлыг ирэх (энэ) долоо хоногт нарийвчилж гаргаж өгнө. Үүнээс гадна дээр ярьсан хувилбар тодорхой болсны дараа ард нийтийн санал асуулга явуулах тухай тогтоолоо батална” гэжээ.

Эндээс харахад Ард нийтийн санал асуулга явуулах зардлыг шийдэх Г.Занданшатар даргын шийдэл нь юу вэ? Үүний санал асуулгатай хамт сонгууль явуулах гээд байна уу? гэдэг нь анхаарал татаж эхэллээ.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    25 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    5 цаг 42 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    5 цаг 54 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    6 цаг 32 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    19 цаг 46 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    19 цаг 49 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    19 цаг 52 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    22 цаг 6 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    23 цаг 28 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    23 цаг 30 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК