Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нам хэмээх “Асрамжийн газар”

2019-9-17
0
ЖИРГЭХ

“Шоушенкээс оргосон нь” гээд кино бий. Эхнэрийнхээ амийг хөнөөсөн гэх хилс хэргээр Шоушенкийн шоронд 20 орчим жилийг өнгөрөөдөг Энди Дуфрен нэртэй банкны ажилтан, хоригдож байх үедээ танилцдаг Эллис Реддинг нарын нөхөрлөл, түүгээр дамжуулан нийгмийнхээ үнэн төрхийг өгүүлдэг эл киног 1994 онд үзэгчдийн хүртээл болгосон ч өнөөг хэр нь дэлхийн шилдэг гэсэн тодотголоо алдаагүй байна. Анхнаасаа хилс хэргээр орсон Энди шүүхээс оноосон ялыг хүлээн зөвшөөрч чадахгүй байсан ч будсын нөлөөгөөр шоронгийн даргын мөнгө угаах үйлдэлд аргагүйн эрхэнд оролцож эхэлснээр кино өрнөдөг. Гэхдээ энэ бол киноны гол агуулга биш. Хууль ёсыг хатуу чанд баримталж, мөрдөх учиртай хорих ангид хамгийн бугшсан, ялзарсан хүний, хуулийн ёсноос давсан, гажсан зүйл нуугдаж байдгийг Эндигийн хийж байгаа тэмцэл, түүнийг тойрон хүрээлэгчдийн үйлдлээр харуулж, эцэстээ эрх чөлөөгөө олж авч буйгаар тодордог. Харин кино өрнөх явцад шоронгийн аргазүйн зөвлөлийн хурлаар хоёронтаа ордог, насаараа хоригдох ялтай Ред “Бид бол асрамжийн газрынхан. Асрамжийнхан эндэхийн дүрмээр л явна” хэмээн Эндигийн тавьсан асуултад егөөдсөн хариулт өгч байгаа тухай хэсэг бий. Магадгүй яагаад эл киног тодотгож, зарим үйл явдлаас нь эш татав гэж гайхаж болох. Хариулт нь маш энгийн. Нэг үгээр Эндийд хэлсэн Редийн “Бид бол асрамжийн газрынхан. Асрамжийнхан эндэхийн дүрмээр л явна” хэмээн өгүүлдэг хэсэг монголчууд олон намын тогтолцоонд шилжсэн өнгөрсөн 26 жилийн түүхийг ямар нэгэн нэмэлт хачир, өнгө будаггүйгээр илтгэх болов.


МАХН хэмээх ганцхан намтай, хөлгийн ахмадтай нэгэн жарны турш залуурдуулсан Монгол Улсад 1990 оноос хойш 27 улс төрийн хүчин шинээр мэндэлж, Улсын дээд шүүхэд бүртгүүлжээ.

Улс төрийн ууган хүчин МАН-ыг оролцуулахгүйгээр шүү дээ. Тэдгээрийг жагсаавал Ард түмний, Эмэгтэйчүүдийн, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч, Эх орончдын, Ард түмнээ хайрлая, Хөгжлийн хөтөлбөрийн, Үнэн ба Зөв зэргээр үргэлжилнэ. Хамгийн отгон нь Дэлхийн монголчууд нам байх жишээний. Өгсөн нэршлээс нь харвал дэлхийгээр нэг тархсан монголчуудын үзэл санааг улс төрийн өнгө хэлбэрт оруулж, олон нийтэд хүргэх, эрх ашгийг нь хамгаална гэж ойлгохоор. Гэхдээ энд нэршлийн талаар биш тэдгээр намын үйл ажиллагаа, тэнд гишүүнээр элссэн, намын батлахтай хүмүүсийн итгэл үнэмшлийн тухай хөндөх гэсэн юм. Юу гэхээр өнгөрсөн 26 жилийн хугацаанд бий болсон, болгосон, болгож яваа намын тогтолцоо түүнд хамаарах гишүүд нь бодлогын институц болж хөгжих бус зөвхөн “Асрамжийн газар”-ын, Эндид Ред хэлсэнчлэн егөөдлийн хүрээнд явж иржээ. Арай дөнгүүр нь МАН, АН гэж хэлж болох ч сонгуулийн үр дүнгээр бий болсон засаглалын хүрээлэл, албан тушаалын хуваарилалт нь бялууны зүсэм хүртээх зарчмаар өрнөдөг нь бусдаасаа ялгаж харах боломжгүй мэт.

Хүн нь, нам нь, парламент нь, Засгийн газар нь, Ерөнхий сайд нь, сайд, дарга нар нь өөрчлөгдсөн болохоос Монгол Улс хөгжлийн нэгдсэн бодлого, төлөвлөлтгүй зөвхөн “Асрамжийн газар”-ын статус дүрмээр явж ирснийг энд тодотгох гээд байгаа хэрэг. Асрамжийн газрынханд нэг л дүрэм бий. Тогтсон цагт унтаж, заасан хугацаанд хооллодог. Бусад үед өөрийнхөө байж болох ч бүгдээрээ хэн нэгний хараа хяналт, зааварчилгаар явдаг. Үзэл бодлоо илэрхийлэх, сурч боловсрох, шийдвэр гаргах нь бусдын адил бүх эрх нь нээлттэй ч "асрамжийн газар" гэсэн тодотгол нь тэднийг нийгмээс заагладаг. Үүн шиг одоогийн төрийн тогтолцоонд ийм дүрэм үйлчилж байна. Намын томилгоотой очсон хүн бүр төрийн албыг асрамжийн газар шиг харж бас ойлгож байна. Намаас ямар даалгавар өгнө түүнийг нь хэрэгжүүлж байна. Бүр сүүлдээ энэ байдалдаа эргэж буцалтгүй орчихсон мэт.

1990 онд ардчиллын салхи сэвэлзүүлж явсан хэсэг одоо ч нэг, хоёрдугаар ээлжийн улстөрчид гэгдсээр л байгаа нь үүний илрэл.

Албан тушаалын хуваарилалтад тэд л нэг, хоёрдугаарт бичигдэж, тэдний арын үе улс төрийн аль ч хүчинд үнэндээ алга. Залуустаа зайгаа тавьж өгдөггүй нь хоёр том намын, зай эзэлж чаддаггүй нь залуусын нийтлэг төрх болсон гэлтэй. Лав энэ хандлага 2020 оны УИХ-ын сонгуулиар ч үргэлжлэх нь тодорхой болж байх шиг. Малгайгаа солиод удаагүй АН гэхэд Үндэсний бодлогын хорооны гишүүддээ мөнгөний цензур тогтоож, түүнийгээ шинэчлэлийн хоёр дахь давалгаа хэмээн нэрийдэв. Нэрийг нь, нэршлийг нь өөрчилсөн болохоос АН-ын Үндэсний бодлогын хорооны шинэ бүрэлдэхүүнд өнөөх л хуучны кадрууд хийгээд мөнгөтэй хүмүүс орсон нь өнгөрсөн жилийн үйл явдал.

Эрх баригч МАН-ын хувьд залуустаа зайгаа тавьж өгөхдөө АН-аасаа арай дөнгүүр ч албан тушаалын хуваарилалт бүрийг нэг, хоёрдугаар ээлжийнхэндээ зориулж байна. Эндээс харахад Монголын улс төр шинэ үегүй, Монголын сонгогчид шинэ үе, гуравдагч хүчнийг хүсэхгүй байгаа ч юм шиг. Яг л мөнхийн залуу тодотголтой топ моделиуд байдаг шиг “Асрамжийн газар”-ынхан болтлоо ойлголт төрүүлэх хэмжээнд олон нийтийн ой тоонд орсон улстөрчид өнөөгийн Монголыг залуурдаж байна. Энэ бүхний шалтгаан юу вэ. Монголын улс төрд яагаад шинэ гуравдагч хүчин гарч ирэхгүй байна вэ. Энд өгөх ганц хариулт бол улс төрийн намууд нь бодлогын институц болж төлөвшөөгүй, улс төрийн дараа үе бэлтгэгдээгүйтэй л холбоотой. Өөрөөр хэлбэл, Монголын нийгэм улс төрийн лидер хайдгаас улс төрийн институц сонгосон тохиолдол тун ховор. Үүнийг өнөөг хүртэл байгуулж ирсэн, буцаад бутарсан гурав дахь хүчнүүдийн жишээнээс харж болно.

Анхны ардчилсан сонгууль явуулсан тэр үед оролцсон намууд нь, өрсөлдсөн улстөрчид нь бүгд шилжилтийн үеийнхэн. Одоо ч тэд л улс төрд ноёлсоор байна. Харин тэдний араас гарч ирсэн намууд нь ямар байв. Монголын парламентын түүхэнд анх удаа гуравдагч хүчнээс бүлэг байгуулах хэмжээний суудал авсан нам бол МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл л байлаа шүү дээ. Гэхдээ тэднийг улс төрийн нэгэнт тогтчихсон МАХН гэдэг брэнд нэр, нэгэн цагт Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр гэсэн нэр л “энэ өндөрлөг”-т хүргэжээ. Харин бусад намын хувьд үнэндээ сонгууль угтсан, зарим нь бүр сонгуулиар мөнгө хийдэг намуудыг байгуулжээ. Улсын дээд шүүхэд бүртгэлтэй 28 намаас үйл ажиллагаагаа тогтмол явуулдаг нь, үр дүнтэй байсан нь хэд вэ гэвэл гарын таван хуруунд багтам цөөхөн. Дөрвөн жил чимээгүй явснаа сонгуулиар МҮОНРТ-ээс өгдөг үнэгүй цагаа зардаг, эсвэл бусад намаас мөнгө авч нэр дэвшигчээ эргүүлж татдаг ийм л бүтэц бий болжээ. Харин МАН, АН-ыг эс тооцвол сонгуулиар идэвхждэг, тэгээд бас суудал авдаг намууд бол арай өөр. Гэхдээ тэдний нийтлэг төрх нь нам гэсэн бодлогын институц гэхээс илүүтэй лидер дагасан “бөөгнөрөл” шинжтэй, өөрсдийн “асран хамгаалагчтай”, төр хэмээх "Асрамжийн газар"-тай болсонд асуудлын зангилаа оршиж байна. Ийм жижиг намуудыг, тэдний түүхийг эргэн сануулъя. Лидер дагасан хүмүүсийн “бөөгнөрөл”-өөр дамжуулж, нам байгуулах замаар улс төрд өөрсдийн орон зайг бий болгосон жижиг намууд хоржоонтой нь үргэлж засаг барих хэмжээнд очиж байжээ. Жишээ нь, УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн бэлэн түүх байна. АН-аас нэр дэвшиж УИХ-д сонгогдсон тэрээр намынхаа бодлогыг сөрж явсаар эцэстээ Ард түмний нам /АТН/ байгуулж, өрх тусгаарлахаа мэдэгдэж байсан удаатай. Улмаар энэ намаараа дамжуулж Эрүүл мэндийн сайдын суудал авч, ганц суудалтай нам хэрнээ засаглаж байсан удаатай. Өдгөө тэрээр дараагийн сайдын суудлаа, УИХ-ын гишүүний сэнтийгээ “босгох”-ын тулд Ард түмнээ хайрлая нэртэй шинэ нам байгуулсан ч тэр амжилт олоогүй. Түүний араас “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын намыг дурдаж болно. Тэрээр Эх орон нам байгуулж УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа Түлш, эрчим хүчний сайд болж байлаа. Тухайн үед түүнийг Эх орон намын даргаар бус “Эрэл” компанийн сайд хэмээн олон нийт харж байв. Тухайн үед Эх орон намаас УИХ-ын гишүүн болсон И.Эрдэнэбаатар ч Байгаль орчны сайдаар томилогдож байв. Улмаар Б.Эрдэнэбат, И.Эрдэнэбаатар нар 2008 оны сонгуулиар байгуулсан намаасаа дахин нэр дэвшсэн ч улирч чадалгүй унаснаар улс төрийн карьертаа бараг цэг тавьсан юм. БНН-ын дарга Б.Жаргалсайханы жишээ байна.

1992 онд Монголын Хөрөнгөтний намыг байгуулан, 1997 онд Бүгд найрамдах нам /БНН/ болгон өөрчилсөн тэрээр 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож Үйлдвэр, худалдааны сайдын албыг хүртэл хашиж байв.

Харин 2008 оны сонгуульд дахин хүч үзсэн ч сонгогчдын дэмжлэг авч чадаагүй юм. Одоо бол БНН-ыг УИХ-ын сонгуулийн өмнө сэрдгийг эс тооцвол бусад үед унтаа байдалд шилждэг дан ганц Б.Жаргалсайханы нам гэдгээр нь иргэд олон нийт ойлгодог. Гэвч намын дарга нь АН-д элсэж, С.Эрдэнэд хадаг барьж явсан нь саяхны түүх. Энд УИХ-ын гишүүн асан С.Оюуны ИЗНН-ыг дурдаж болох юм. 1998 оноос хойш тасралтгүй УИХ-ын гишүүнээр сонгогдсон тэрээр Иргэний зориг намынхаа нэрээр УИХ-ын дэд дарга, Гадаад хэргийн сайдын албыг хашсан нэгэн. Сүүлд 2012 оны сонгуулиар намаа Ногоон намтай нэгтгэж ИЗНН-ыг байгуулж, улмаар парламентад хоёр суудал авч байлаа. Үр дүнд нь С.Оюун дарга Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын квотыг Н.Алтанхуягийн тэргүүлсэн хамтарсан Засгийн газрын үед авч чадаж байсан юм.

Энэ мэтчилэн намынхаа нэрээр парламентад өөрсдийн орон зайг бий болгосон улстөрчдийг дурдвал цөөнгүй. Гэхдээ энд аль ч нам нь институц болж төлөвшөөгүй учраас үр дүн гараагүй. Намын даргаа, лидерээ сайд болгосныг эс тооцвол ИЗНН-ын, эсвэл БНН-ын, магадгүй Эх орон намын бодлогоор Монгол төрийн шийдвэр гарсан нь тун цөөхөн.

801 хүн нийлж нам байгуулна гэдгийг хуульчилж өгснөөс намууд бодлогоор өрсөлддөг, тэгээд улсаа хөгжүүлдэг хууль, эрх зүйн орчин үнэндээ Монголд алга. УИХ-аар хэлэлцэнэ гэж аль 2012 онд л яригдаж байсан Улс төрийн намуудын тухай, Улс төрийн намуудын санхүүжилтийн тухай хуулиудын сураг одоог хүртэл алга байна. Борооны дараахь мөөг шиг “төрдөг”, тэгээд манан шиг замхардаг жижиг намуудтай, том хоёр нь бодлогын институц гэхээс илүүтэй мөнгөөр уралддаг, төрийн албыг үлдээд буцдаг амралт, бүр байнгын орогнох асрамжийн газрын хэмжээнд авааччихсан үед улс төрийн шинэ хүчний орон зай Монголд байсаар байх болно. Гэхдээ тэр орон зайг хэн эзлэх ёстой вэ. Н.Энхбаярын МАХН уу, эсвэл С.Оюуны ИЗНН уу, бүр Б.Жаргалсайханы БНН уу. Эсвэл хэний ч мэдэхгүй Монголын консервативууд уу, Монголын эмэгтэйчүүдийн үндэснийх үү. Аль нь ч биш. Үнэндээ Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн 1990 оноос хойш өнөөг хүртэл нийгэм хийгээд улс төрийн хүрээнд нам хэмээх ойлголтыг бодлогоор өрсөлддөг институц биш "Асрамжийн газар", төрийн алба гэсэн тасралтгүй эргэж байх учиртай механизмыг дамжин өнгөрүүлэх цэг болтол нь хөгжүүлжээ, бид. Хаана хамгийн их хүнд суртал явж байна, төрийн алба, яам, агентлагийн төвшинд л явж байна. Хаана намын, даргын татаастай томилгоо хийж байна, тэнд л хийж байна. Иргэдэд биш даргад тал зассан шийдвэр хаанаас гарч байна, төрийн албанаас л гарч байна. Хэн хаашаа хамгийн их зүтгэж байна, нам руу л зүтгэж байна. Учир нь, нам гэдэг өөрөө "Асрамжийн газар", дамжин өнгөрүүлэх цэг нь төр болчихсон учраас тэр шүү дээ.

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.55.188.87)
    Одоогийн ман намаар толгойлуулсан намууд бүгд ах намынхаа арвин их идэж уудаг ухаж төнхдөг,матаж малтдаг,өс хонзон санадаг,урваж шарвадаг,хулгайлж хумсалдаг гайхамшигтай туршлагыг машсайн эзэмшиссэн мафижсан бүтэцтэй мангасууд больж хувирсан шүү. Нэг үгээр хэлбэл асрамжийн газар төдийгүй гэмтнүүд нуугддаг оромж,эмчилгээ тэжээлийн цэг болон хувирчээ. Иймд бүх намуудыг татан буулгаж шинээр зохион байгуулж маш нарийн шалгуураар бүртэх хэрэгтэй байна
    2019 оны 09 сарын 19 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монгол улс PGL Ulaanbaatar 2027 цахим спортын тэмцээнийг хүлээн авахад бэлэн боллоо
    8 цаг 48 мин
  • PGL Ulaanbaatar 2027 Азийн CS2-ын тавцанд эргэлтийн цэг болж чадна
    8 цаг 54 мин
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    19 цаг 21 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    22 цаг 42 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    22 цаг 47 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Уржигдар 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Уржигдар 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Уржигдар 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Уржигдар 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Уржигдар 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Уржигдар 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Уржигдар 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Уржигдар 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Уржигдар 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Уржигдар 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Уржигдар 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Уржигдар 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Уржигдар 11 цаг 11 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК