
Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотын Дамбадаржаа, Баянхошуу зэрэг гэр хороололд очиж ажилласан. Тэгвэл Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр өнөөдөр Замын-Үүдэд ажиллаж байна. Тэрбээр Замын-Үүд боомтын нөхцөл, байдалтай танилцаад боомтын ачаа тээврлэх чадварыг сайжруулах хэрэгтэй гэжээ. Мөн энэ боомтод эдийн засгийн чөлөөт бүсийг бодитойгоор ажил хэрэг болгох ёстой, үүний тулд олон жил хийх хэрэгтэй гэдгийг хэлсэн байна.