
УИХ-ын гишүүн Ц.Нямдорж намынхаа бусад гишүүдийн адил УИХ-ын дарга З.Энхболдыг хууль бусаар томилогдсон гэж үзсээр байгаа юм. Тэрбээр өнөөдрийн УИХ-д ихээхэн сэтгэл дундуур байгаа юм. Ц.Нямдорж: "АН-ынхан хамтарсан эвслүүдтэйгээ албан тушаалын төлөөх дайнаас болж муудалцаад нэг л өдөр задрахад бэлэн байна шүү дээ" гэжээ. Мөн УИХ-ын даргын тухайд "З.Энхболд гэдэг хүн чинь АН-ын зодуурын хэрэгсэл болоод хувирчихлаа шүү дээ. УИХ тогтвортой байвал төр тогтвортой байна. Энэ төрийг тогтворгүй байлгах бүх өдөөн хатгалгыг З.Энхболд хийж байна" хэмээн бухимдлаа илэрхийлжээ.