
Ширэнгийн бас нэгэн хаан бол могой билээ. Дэлхийн өнцөг булан бүрт хүн, амьтныг айлгаж, ангуучилж яваа могойнуудын талаар сонирхолтой мэдээллийг 24tsag.mn хүргэж байна.

Хаан кобра хүнээс зугтаадаг. Гэхдээ мухардалд орсон үедээ 20 хүнийг ч хазаж алах чадалтай. Хаан кобра 1.8 метр өндөр дээшээ босч чаддаг. Энэ могой Энэтхэг, Хятадын өмнөд хэсэг, Азийн зүүн өмнө хэсэгт ихээхэн амьдардаг аж. Хаан кобра бол өндгөндөө үүр засдаг цорын ганц могой аж.

Өмнөд Африкт амьдрах Анаконда усан дотор ч, газар дээр ч амьдрах чадвартай. Энэ ногоон өнгөт Анаконда бол дэлхий дээрх хамгийн том могойн төрөлд багтдаг. Жин нь 250 кг, биеийн диаметр нь 30 см хүрдэг байна. Тэд ихэвчлэн хүн, зэрлэг гахай, ирвэсээр хооллодог.

Австралийн баруун хэсэгт амьдардаг Үхлийг нэмэгч нэрт энэ бор шаргал өнгийн могой элсэн цөл, хаданд ихээр үзэгддэг аж. Австрали улсад дэлхийд хамгийн хортойд тооцогддог 17 могой байдаг аж.

Могой өндөгнөөсөө гарч байна.

Могойн хэл. Могойнууд хэлээ зөвхөн хор цацахад ашигладаггүй аж. Тэд өвөл үүрэндээ олноор өнжихдөө үржилд орохын тулд эмэгчнээ хайж олоход мөн ашигладаг байна.

Босч буй Кобра.

2.4 метрийн өндөрт үсрэх чадвартай, дэлхийн хамгийн хортой могой “Шүлст Кобра” Мозамбект байдаг.

Кобра ар талаасаа.

Хүний ангууч Алтан Такас. Зарим могойд хазуулсан хүн амьд гардаг. Харин та Алтан Такастай таарч, тэр таньд хүрсэн л бол та хэзээ ч амьд гарахгүй. Энэ араатан заавал идэж байж салдаг зуршилтай.

Могойн илбэч. Сүүлийн үед Зүүн Азид могойн илбэчдийг мэргэжилд тооцох болсон байна. Тэд үнэхээр могойн зан авирыг мэдэрч, тухайн үед аюулгүй болтол илбэдэж чаддаг аж.
Д.Идэр
Сэтгэгдэл (2)