

Уг үзэсгэлэнд тавигдаж буй бүтээлүүд нь зураачдын хувийн болон гүн ухааны үзэл санааг нэвт шингээснээрээ онцлогтой аж. Зургууд хийсвэрлэл ба абстракшн, өнгө давтамж болон бусад зүй ёсны чанаруудыг ашигласан бүтээлүүд юм байна.
Дүрс бичлэг, уран баримал, гэрэл зураг, хар зургуудаас бүрдсэн эдгээр уран бүтээлүүд нь ертөнцийн гоо зүйн чанаруудад тулгуурлан судалгаа шинжилгээний цоо шинэ орон зайг илрүүлэхийг зорьжээ.
Уг үзэсгэлэнд зураач Рэбэкка Боуманн, Энди Бэст, Аннабэл Диксон, Алэкс Гавронски, Лили Хиббэрд, Вив Миллер, Сэлли-Энн Роулэнд, Жэмма Смит нарын найман зураачийн бүтээл олны хүртээл болох ба зураач Лили Хиббэрд 8-ны 14:00 цагт өөрийн лекцээ олон нийтэд сонирхуулахаар болжээ.
Мөн тус үзэсгэлэнгийн хүрээнд Австралийн цэцэрлэгийн хүүхдүүдийн зурсан шилдэг бүтээлүүдийг олны хүртээл болгох ба үзэсгэлэн есдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.
Ц.Болор