
Тоглолтынхоо үеэр биеийн өнгөтэй хувцсыг олон од өмссөн байна.

Хамгийн анх 2000 онд дуучин Бритни Спийрс 19 настайдаа МТV-ийн шоунд биеийн өнгөтэй хувцас өмсч байсан юм. Түүнээс хойш хэн хэн ийм хувцас өмсөв?

Бритний Спийрсээс 10 жилийн дараа буюу 2010 оны Грэммийн шагналын тоглолт дээр дуучин Пинк биеийн өнгөтэй хувцас өмсчээ. Пинкийн хувцас арай л рок стильтэй байв.

Пинкээс нэг жилийн дараа Дуучин Женнифер Лопез 2011 оны Америкийн хөгжмийн шагнал гардуулах наадмын тоглолтод биений өнгөтэй хувцасаар гоёсон. Пинк, Бритни нарынх ядаж ирмэг эмжээртэй байсан бол Лопезынх арьс шиг л харагдаж байна.

Лопезоос жилийн дараа “Лондон 2012” олимпийн наадмын хаалт дээр Spice Girls хамтлагийн гишүүн Мель Би биеийн өнгөтэй хувцас өмссөн. Гэхдээ түүнийх илүү гоёмсог байлаа.

Английн поп од Жесси Жэй ч мөн “Лондон 2012” олимпийн наадмын хаалт дээр биеийн өнгөтэй хувцастай байв. Тэр хоёр ч удаагийн тоглолт дээрээ ийм өнгийг сонгож байсан юм. Гэхдээ Жессигийнх хамгийн зохицолтой харагдаж байв.

Харин дуучин Кэйти Перригийнх хамгийн “нүцгэн” харагдаж байлаа. Тэрээр 2012 оны Канадын хөгжмийн наадмын шоунд ингэж хувцаслажээ.
Д.Идэр