
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор “Нийгмийн ардчилал”
МОХ-ноос 40 гаруй их дээд сургуулийн оюутны төлөөллийг оролцуулан
“Оюутны хөгжил ба дээд боловсролын чанар” сэдэвтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн
юм.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор “Нийгмийн ардчилал” МОХ-ноос 40 гаруй их дээд сургуулийн оюутны төлөөллийг оролцуулан “Оюутны хөгжил ба дээд боловсролын чанар” сэдэвтэй хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Хэлэлцүүлэгт сургалтын чанарын асуудал ихээхэн хөндөгдсөн байна. Жил бүр л сургалтын төлбөр нэмэгдээд байдаг. Гэтэл сургалтын чанар, орчин сайжирдаггүй гэдэг нь үнэн. Энэхүү асуудлын хүрээнд тэд авч хэлэлцсэн байна. Оюутнууд тулгамдсан асуудлаа яриад өнгөрөх биш. БШУЯ-нд уриалга
хүргүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Түүнчлэн, уг уриалгад оюутны дотуур байрны
асуудал ч багтсан ажээ. Жилд хөдөө, орон нутгаас 40 гаруй мянган
оюутан ирдэг. Эдгээр оюутны 12 мянга нь оюутны байранд хамрагддаг.
Тэгэхээр нийт оюутны 70 гаруй хувь түрээсийн байр хөлсөлдөг. Энэ мэт
оюутнуудад тулгамдаж буй олон асуудлыг төрийн сонорт хүргэж, оюутнуудын
дуу хоолой үзэл бодлыг сонсоход хэлэлцүүлгийн ач холбогдол оршиж буй аж.
Д.Ундрах 24tsag.mn