УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дуусчээ. Тиймээс 12.00 цагаас сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм байна. Бүлгийн хурлаар Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай болон дагалдах бусад хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг/, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, мөн Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын 2012 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ гэж байсан билээ.
Б.Чимэг