Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Тэр явахыг хүсэхгүй нь

2019-12-20
0
ЖИРГЭХ

Ч.Сайханбилэгийн Засгийн газар гэж байлаа. АН-ын үед. Норовын Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь, намын даргатай нь хамт унагаасан үе юм. Тэртээх 2014 он. Тэгэхэд Ч.Сайханбилэг танхимынхаа Эрүүл мэнд, спортын сайдгүйгээр 40 дэх хоногтойгоо золгож асан удаатай. Хуульд зааснаар Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн албан тушаалаас огцорсон, чөлөөлөгдсөн тохиолдолд орны хүнийг 30 хоногийн дотор УИХ-д танилцуулж, нөхөн томилох үүрэгтэй байсан ч МАХН-тай “хамтарсан” АН-д сайдын томилгоо асуудал байв. Үүгээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хуулиа биелүүлэхгүй яг 10 хоносон. Засгийн газрын гишүүнийг нөхөн томилоогүй тохиолдолд хариуцлага тооцох заалт хуульд байдаггүй нь Ерөнхий сайдын албатай түүнийг санаа амар байх шалтгаан болсон. Гэхдээ үүний цаана Ерөнхий сайдаас үл хамаарах шалтаг, шалтгаан ч бас байгааг бүгд мэдэж байсан юм.

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг албан өрөөнөөсөө хуулийнханд саатуулагдсаны дараа энэ салбарыг удирдах марафон МАХН-д өрнөж эхэлсэн. Хамтарсан Засагт багтсан "Шударга ёс” эвслээс МАХН-д "өмчлөгдсөн” суудал учир ингэхээс ч өөр аргагүй байсангүй. Улмаар МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж Л.Жамбалжавын нэрийг дэвшүүлсэн ч Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд татгалзсан хариу өгсөн байдаг. Ерөнхий сайдын татгалзсан шалтгаан, МАХН-ын дараагийн нүүдэл цаашид ил болсноор Н.Энхбаяр Шадар сайд, Ц.Оюунбаатар Эрүүл мэнд, спортын сайд болох тухай яриа улс төрийн хүрээнийхэн дунд өрнөж байлаа шүү дээ.

Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас Ерөнхий сайдад хүргүүлсэн албан бичиг, Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхийн тайлбараар Н.Энхбаярыг ялгүйд тооцох хугацаа дуусгавар болоогүй учраас Шадар сайд болох нь байтугай улс төрийн ямар ч албан тушаал хаших боломжгүй байв. Гэхдээ асуудал маргаантай хэвээр явсаар эцэстээ нэг мөр болсон. МАХН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Шаравдорж намын даргынхаа улс төрийн албан тушаал хаших эрх хязгаарлагдсан хэвээр байгаа тухай сонинд өгсөн ярилцлагадаа тодорхой дурдсан. Харин Х.Тэмүүжин гишүүн Өршөөлийн хуулиар ялыг бүхэлд нь өршөөсөн гэж тайлбарласан байлаа. Өөрөөр хэлбэл, Н.Энхбаяр төрийн албан тушаалд сонгогдож, томилогдоход харшлах эрх зүйн болон бусад ямар нэг хүчин зүйл байхгүй гэдгийг онцолж байсан удаатай. Ийм нэг хэнийх нь үнэн болох нь тодорхойгүй, өөрөөрийнхөө үзэмжээр тайлбарласан зөрөлдөөнөөс үүдэн Засгийн газрын танхим бүрэлдэхүүнээсээ хоёр ч сайдаа буюу Эрүүл мэндийн сайд дээрээ Шадар сайдаа нэмж алдсан удаатай.

Уг нь хуулийг нэг мөр л ойлгож, тайлбарладаг баймаар. Асуудалд цэг тавьж хуулийг тайлбарлах эрх уг нь Улсын дээд шүүхэд бий. Гэвч тэд ч таг чиг. Айсных уу, арьсаа бодсоных уу, бүү мэд.

Хэрвээ Н.Энхбаяр ялтайд тооцогдож буй бол түүнд томилогдох эрх үгүй байв. Туршлагатай улстөрчийн хувьд өөрөө ч үүнийгээ хамгийн сайн мэдэх хүний нэг. Ялгүй болсон бол АН, "Шударга ёс” эвслийн хооронд байгуулсан гэрээ ёсоор Н.Энхбаяр Ч.Сайханбилэгийн танхимд Шадар сайдын хувиар суух нь цаг хугацааны л асуудал байв. Гэхдээ асуудлын энэ асуудлын шийдэл нь Н.Энхбаярыг Шадар сайдаар ажиллуулах нь хэр зохистой болох, ямар нөлөө, уршиг дагуулах гэсэн өөр нэг зарчмын асуудалд болж байсан хэрэг. Нөгөө талаар энэ мэт "тоглоомын” гэмээр улс төрийн ард Монгол төрийн босго улам доошилж, намссаар буйд асуудлын бас нэг зангилаа оршиж байлаа.

"Тоглоом”-ын улс төрийн хүүхэлдэй болчихоод байгаа Ц.Оюунбаатар үүний нэг жишээ болсон нь ганц үнэн. УИХ-д суух эрх нь нээлтгэй байхад намын дарга Н.Энхбаярынхаа хэрхэн лүндэгнэхийг хүлээж, байсхийгээд Төрийн ордонд зангиа зүүн зочилдог ч тангаргаа өргөж чадалгүй буцаад л гараад явчихдаг үзэгдэл 2012-2013 онд үргэлжилж байсныг хүмүүс мартаагүй. Арайхийж УИХ-ын гишүүн болсныхоо “өр”-ийг төлөхийн тулд бас жил гаруй хугацаанд Н.Энхбаярыг өршөөлд хамруулах хуулийн төсөл сугавчилж гүйсэн. Хуулийн төсөл нь санасны дагуу батлагдаагүй ч МАН-ын зургаан сайдыг Засгийн газраас гаргасньг дараа Эвслийн бүлгээс дэмжлэг хүлээн Шадар сайдын сууцалд заларсан энэ эрхэм Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд горилогч болчихоод гүйж явсан нь саяхан. Н.Энхбаяр даргынхаа улс төрийн замналыг үргэлжлүүлэх, буурийг нь засах ганцхан шалтгаанаар шүү дээ.

Санаж байгаа бол Ц.Оюунбаатар Шадар сайд болсныхоо дараа гишүүдийн асуултад "Шадар сайдын суудал шагнал биш. Монгол төрийн ажил. Би Ч.Сайханбилэгийн Засгийн газарт биш, Монгол Улсад ажиллана. Тэр утгаараа хэн нэгний төлөө, намын тусын тулд ажиллахгүй” гэдгээ илэрхийлж байв. Харин удалгүй тэрбээр "Шадар сайдын асуудлыг МАХН дээр ярьсан. "Шударга ёс” эвслийн тэргүүн нь төрийн өндөр албан тушаалд байж, улс төрийн сонгуульдаа бэлдэх нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. Үүнийг би хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хүрээнд намын бүлгээс Ерөнхий сайдад нэрсийг өргөн барьсан. Одоо бол Ерөнхий сайдын шийдэх асуудал үлдсэн” хэмээн ярьж байлаа.

Ц.Оюунбаатар "Зангиатай зочин”-ы дүр бүтээж явах тэр үедээ Н.Энхбаярыг УИХ-д орж ирэх боломж бололцоо нь бүрдвэл баяртайгаар хүлээж авахаа илэрхийлж байсан. Өршөөлийн хуулийг өргөн барьж, УИХ-аар батлуулсан хүн нь ч тэр. Энэ бүхнээс үзвэл Ц.Оюунбаатар Н.Энхбаярт өртэй биш, харин ч гавьяатай байж мэдэх.

Гэхдээ өөрийг нь ямар ч байсан УИХ-ын гишүүн болгосон өрийг өчигдөр Өршөөлийн хуулиар, өнөөдөр Шадар сайдын суудлаар "төлөх” гэж мачийж яваа нь маргашгүй үнэн байв. (Яг үнэндээ Н.Энхбаяр махийлгаж байгаа гэж хэлбэл үнэнд илүү ойр сонсогдоно) Н.Энхбаярын хувьд өгч чаддаг шигээ авч чаддаг нэгэн. Улс төрд Энхбаяризм болтлоо өргөжсөн энэ арга нь Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Ц.Оюунбаатараар дамжин тодорсон нь энэ.

Ц.Оюунбаатар гишүүн нэгэнт Шадар сайдаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ МАХН-ын Гүйцэтгэх товчоо, Ерөнхий сайдад хүргүүлчихсэн учраас Засгийн газарт хэн ч биш, ердөө л УИХ-ьш сул гишүүн болох байв. Өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн түүний орных нь хүнийг томилох учиртай хүн нь Н.Энхбаяр л байв. Өөр хүн үү гэдэг нь асуудал дагуулж байсан болохоос Эвслийн бүлгийн шийдвэрээр Ц.Оюунбаатар уг нь Ч.Сайханбилэгийн танхимын Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшигч байлаа. Гэвч уулын буга ч үгүй, унасан бух ч үгүй болж мэдэх эрсдэл байсан нь МАХН-д үүссэн асуудлыг зөвхөн Н.Энхбаяр л шийддэгт оршиж байлаа. Түүний таалал хэрхэхээс Ц.Оюунбаатар гэдэг хувь хүний төдийгүй, Монгол Улсын Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал шийдэгдэх болчихоод байлаа. Ийнхүү Монгол төрийн ажил "улс төрийн тоглоомчид”-ын хүсэл зоригоос хамаардаг, тэдний албан тушаал, эрх мэдлийн барьцаанд хүлэгдчихдэг болсон байнгын үзэгдлийг жамаараа яваа улс төр гэх үү, замаасаа гажсан дампуурал гэх үү?. Одоо тэр Сонгуулийн хуулийн асуудлаар хамгийн гол тоглогч болж байх шиг. Хамгийн гол нь, нэг хүнд зориулсан "хориг" бүхий хууль батлах гэж байна хэмээн сурталдах болсон нь өнөөдрийн асуудлын гол учиг. Гэхдээ дан ганц Н.Энхбаярт зориулсан хууль өнөөдрийг хүртэл хугацаанд батлагдаагүй, батлаагүй нь бидэнд байгаа бодит баримт юм. Үлдсэн тайлбарыг уншигч Танд үлдээе?!. Тэр Монголын хувьд хэн бэ?!!!

Г.Эрхэс

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (64.119.20.38)
    Дутуу алсан могой буюу шархатсан чоно!!! Оймс гозолзуулах үед л бүрмөсөн гүйцээж, 10-аас дээш жил шоронд хийх байсан юм! Манай хуулийнхан жинхэнэ том хэргийг нь илрүүлж чадаагүй (эсвэл хүсээгүй) юм л даа! Тухайн үедээ улсаасаа баян Ерөнхийлөгч гэгдэж л байсан хүн шүү дээ!!!
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (82.144.201.2)
    Тугч барина, тугал ч хариулна гэж үг байдаг даа
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • ШҮҮХ ХУРЛЫГ ҮЗЭГЧ (103.206.195.52)
    ЭНХБАЯР АА, ШҮҮХЭЭР ХЭЛМЭГДҮҮЛЖ ЯЛ ӨГСӨН ШҮҮХ ХУРЛЫН БИЧЛЭГЭЭ ДАХИН ЦАЦААРАЙ. ТЭР ҮЕП ҮЗСЭН ХҮН ХОВОР. ОДОО ХАРИН ОЛОН ХҮН ҮЗНЭ ШҮҮ. ҮНЭНИЙГ АРД ТҮМЭНД ХАРУУЛ. ШҮҮГЧ НАР, УЛСЫН ЯЛЛАГЧ САГСАЙ НАРЫН ХЭРХЭН ХҮНД БАЙДАЛД ОРЖ, ХИЛСЭЭР ЯЛ ӨГЧ БАЙГААГ АРД ТҮМЭНД ХАРУУЛАХ Л ХЭРЭГТЭЙ ДЭЭ.
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Иргэн (202.9.40.35)
    Энхбаяраар яасан их оролдоно вэ.Хуний олон хунээ барьж иддэгшуй гэдэгТэр хунийг та бухний сайн иуутай нь мэдэх Элбэгдорж албан тушаалтац байдаа хэмэгдуулсэн.Тэр хун эрхээ эдлэгээ.Та нар юундаа хааж.боогдуулах гээд улайраад бнаа.Шударга байлдаа.ядаж эерэг байгаач. Одоогийн болон Эби гийнхнээс дээр аль ч талаараа
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.186.211)
    Энхбаяр гэдэг хунийг яагаад ингээд байгааг ойлгохгуй байна шуу дээ жинхэнэ хулгайч нар нь болохоор зунээр л яваад байдаг шуу ард тумэн мэдэж байгаа мананг сонгохгуй байх хэрэгтэй дээ
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (43.228.128.195)
    Хохирсон хохироогүй нь хамаагүй одоо та болсон Энхбаяраа таниас шахаад юу ч гарахгүй учраас зайгаа тавь
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
    • èðãýí
      çºâ áàéõ àà, þó õèéõ ãýýä øóíààä áàéíà àà, õ¿ç¿¿ã¿é äýâøõýýð ¿¿, ÌÀÕÍ ãý÷èõæýý áàñ ...
      2019 оны 12 сарын 20
  • Зочин (66.181.190.158)
    Энхбаярыг шудрага шуух яллаагуй, элбэгдоржийн шуугчид ялласан. Юу унэн тэр унэн. Харин Энхбаяр терд орж ирээд Оюу толгойн гэрээг еерчлех бх шуу. Бараг энуунээс нь айгаад хаагаад бгаам бишуу. Багабандийн ойрхон банди аюурсайхан энэ асуудлыг оруулж ирээд л нямдорж дэмжээд л яг тийм болж таарлаа
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • иргэн (66.181.161.104)
    Намбарын залуу Энхбишбаяр төрийн өндөр сэнтийд сууж Элбэгдорж нарын нөхдөөс өш хонзонгоо авахын тулд сонгууль хэмээх томилгоогоор орохыг машид их хүсэж байна. Түүний хүсэл биелж Элбэгдорж шорондоо ороосой билээ. Зүрх тархи 2 нь ойрхон байршилтай 1 метр 50 сант хүрэх үү үгүйтэй Элбэгдоржид шоронгийн 1 хүний өрөө ч хангалттай юм шиг ээ.
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • zochin (119.40.98.177)
    ODOO UGAASAA ENE NUHUR 65 HURCH ULS TORIIN AMIDRALIIN BUH NAS NI DUUSSAN SH DEE
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • зочин (192.82.67.216)
    Н.Энхбаяр төрд агрч ирээд юм хийхгүй гэдэг нь ойлгомжтой. Төрөөр тоглох эрхийг ард түмэн олговол тэр тоглож чадна шүү.
    2019 оны 12 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    12 цаг 27 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    12 цаг 30 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    12 цаг 33 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    14 цаг 47 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    16 цаг 9 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    16 цаг 11 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    16 цаг 46 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    16 цаг 50 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    16 цаг 54 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    17 цаг 4 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    17 цаг 33 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    17 цаг 39 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    17 цаг 49 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    17 цаг 51 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    18 цаг 38 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    19 цаг 22 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    19 цаг 22 мин
  • Шинэ Зеланд зургаан жилийн дотор тамхидалтыг хоёр дахин бууруулав
    20 цаг 2 мин
  • Д.Трамп, Ши Жиньпин нарын уулзалтаас бид юуг мэдэх ёстой вэ?
    20 цаг 3 мин
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
    20 цаг 17 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК