Хил дамнуулан хүн худалдсан хэрэгт яллагдагчаар татагдсан Н.Атартуяа, түүний нөхөр С.Энхжаргал, Н.Атархишиг нарыг Чингэлтэй дүүргийн шүүхэд маргааш шүүнэ. Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2 буюу биеэ үнэлсэн, санхүүжүүлсэн, зуучилсан, зохион байгуулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татжээ. Гэм буруутай нь анхан шатны шүүхээс тогтоогдвол тэднийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 201-250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөөр торгох, 300-400 цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх аж.