Нийслэлийн Онцгой байдлын газрын шуурхай бүлэг өнгөрсөн долоо хоногт 168 удаагийн дуудлагаар ажиллаж, 101 том хүн, 21 хүүхдийн амь нас, эрүүл мэндийг аварч, 113 хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэн, эмнэлэгт хүргэжээ. Дээрх дуудлагын 66.6%-ийг зам тээврийн осолтой холбоотой дуудлага эзэлсэн байна. Зам тээврийн ослын дуудлагаас 53 хүний амь насыг аварч, 75 хүнд эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэжээ. Мөн дарагдсан хавчигдсан 11 хүний цогцсыг тусгай багаж ашиглан гаргаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.