Улаанбаатарын утааг бууруулахаар европ технологиор хийсэн зуухыг “Хас-Өлзий”, “MCS”, “Сэлэнгэ констракшн” зэрэг компаниуд худалдаалж байгаа билээ. Харин иргэд утаа бага гаргадаг гэх шинэ зуухны талаар багагүй гомдол гаргаж байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Чингэлтэй дүүргийн иргэн Ж.Цоггэрэлийн гэр бүлийнхэн “MCS” компаниас худалдаж авсан шинэ зуухаа галлаад шөнө нь угаартаж эмнэлэгт хүргэгдсэн. Энэ хэрэгт “MCS” компанийг буруутгаад өнгөрсөн ч шинэ зуухыг зөв галлаагүй, технологийг нь мэддэггүйгээс болж ийм байдалд хүрсэн байх юм.
“Цэвэр агаар” төслийн зуухны технологи нь бидний хуучин цогон дээр нь нүүрсээ хийгээд орхичихдог аргаас өөр байдаг. Энэ зуух нь түлшийг бүрэн шатааж, утаа бага ялгаруулахын тулд галлагааг дээрээс нь эхлүүлж, шатаж дууссаны дараа цог, нурмыг буулгаад дахин түлш хийж, дээрээс нь асаах зарчмаар ашиглавал утаа бага ялгаруулдаг байна. Харин угаартсан гэх иргэн “Урьд орой нь хүйтэн байхаар нь жаахан мод түлж байгаад унтахдаа нүүрс хийсэн чинь утаа гарч байгаад гайгүй болчихоор нь унтаад өгсөн чинь ийм юм болсон” гэж хариулжээ. Мөн шаталт нь дээрээсээ эхэлж, утаагаа дээрээс нь сорж гаргадаг энэ зуухны хүхээг ардаа биш дээрээ байрладаг тул ханан пийшинд холбоход анхаарах зүйл бас бий. Пийшинд холбохдоо янданг мөн дээш чиглүүлж, зориулалтын яндангаар пийшинд холбодог. Гэтэл зарим иргэд дээрх зааврыг өөрчлөн, яндан нь өндөр байна гэх мэтээр өөчилж янданг доош чиглүүлэн “монголчилж” байгаа нь угаартах, зуухны халаалт буурахад нөлөөлж байгаа ажээ.