Япон улсаас манай оронд суугаа элчин сайд ноён Т.Кидокорог нутаг буцах болсонтой нь холбогдуулан УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Т.Кидокоро Монгол улсад хоёр жил гаран ажилласан хугацаандаа Монгол, Японы харилцааны хөгжил, хоёр улсын парламентын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэснийг Д.Дэмбэрэл тэмдэглээд талархал илэрхийлэв.
   Ноён Т.Кидокоро анх 1973 онд Монголд ажиллахаар томилогдон ирж байжээ. Түүний анх ирсэн өдөр есдүгээр сарын 28 байсан гэдгийг тэрбээр дурьдсан юм. Тадүо Кидокоро Монголд нийт найман жил, зургаан сар ажиллаж амьдарчээ.