Монголд хамгийн хүчирхэгт тооцогдох анхны сүпер компьютерийг цаг уурын салбарынхан ажилдаа ашиглахаар шийдсэн бололтой. Юу гэвэл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ус цаг уур, орчны шинжилгээний газар орчин үеийн сүперкомпьютерийн дэлхийн томоохон үйлдвэрлэгч АНУ-ын “Cray Inc.” компанид захиалга өгчээ. Энэ компани нь 700-13000 процессор нийлүүлсэнтэй тэнцэх шаардлагад нийцсэн өндөр хүчин чадал бүхий компьютер үйлдвэрлэдэг бөгөөд манай Ус цаг уурын алба тэдгээр дотроо дундаж чадалтайд тооцогддог XE6m загварыг захиалсан байна. “Cray Inc.” компанийн албан ёсны мэдээг үзвэл, Монголын цаг уурчид уг компьютерийг судалгаа шинжилгээний зориулалтаар бүс нутгийн байгаль, цаг агаарын загварчлалыг гаргахад ашиглана гэдгээ мэдэгджээ. Энэ оны сүүлээр Монголд нийлүүлэхээр төлөвлөж буй сүпер компьютер нь AMD Opteron процессортой байх юм. Америкийн AMD компани “бульдозер” гэгддэг серийн энэ цоо шинэ процессороо дөнгөж өчигдрөөс дэлхийн зах зээлд нийлүүлж эхэлсэн юм. “Cray Inc.” компани нь Засгийн газрууд, дэлхийн хэмжээний томоохон үйлдвэрлэгчид, шинжлэх ухааны байгууллагуудад сүперкомпьютер нийлүүлдэг бөгөөд хамгийн сүүлийн борлуулалт гэвэл “General Electric” корпорацийн судалгаа шинжилгээг хариуцан хийдэг “GE Global Research” төв өнгөрсөн зургадугаар сард эдний мөн “Cray XE6m” загварын компьютерийг худалдан авсан байна.
 ' “Cray XE6m” компьютер нь 2010 онд овор хэмжээнээсээ хамаарч дээд тал нь таван сая долларын үнэтэй байжээ. Ус цаг уур, орчны шинжилгээний газар хамгийн сүүлийн худалдан авалтын тендерээ өнгөрсөн наймдугаар сард зарласан бөгөөд утааны хийн найрлага хэмжих зөөврийн багаж, спектрометр, тоосны сорьц авах багаж авах тэдгээр тендерээ долоо хоногийн өмнө шалгаруулсан байна.
Б.Амгалан