Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Болдыг төсвийн хөрөнгө шамшигдуулсан хэргээр цагдаагийнхан шалгахаар саатуулсан мэдээлэл олны анхаарал татаж байна. Түүнийг өнгөрсөн долоо хоногт баривчлан Ганц худгийн урьдчилан хорих төвд саатуулсныг Чингэлтэй дүүргийн шүүхэд ажилладаг шүүгч эгч нь хөөцөлдөж суллуулсан гэх мэдээлэл өнөөдрийн өдөр тутмын сонинд гарчээ. Энэ талаар тодруулахаар Чингэлтэй дүүргийн шүүхэд очив. Ц.Болдын эгч, шүүгч Ц.Түмэндэлгэр “Сонин хэвлэлд гарсан шиг тийм зүйл болоогүй. Би амралтаа авч АНУ-д амраад өнөөдөр л ажилдаа орж байна. Хэрэв дүү маань баривчлагдсан байлаа гэхэд түүний суллах үгүйг хуулийн байгууллага шийднэ. Улсын ажлыг хувийн асуудалтай холбож болохгүй шүү дээ” гэсэн хариулт өглөө. Харин Сонгинохайрхан дүүрэг дэхь ажил дээрээ хуралдаж байсан Ц.Болдтой уулзаж энэ талаар тодруулахад “Хэвлэлээр цацагдаад байгаа шиг цагдаагийн газраас баривчилсан зүйл байхгүй. Харин асууж тодруулах зүйлээ асуусан. Мөн удаа дараалан улсын хөрөнгө шамшигдуулсан гэх мэдээлэл ч гарсан байна лээ. Тийм зүйл байхгүй, болоо ч үгүй” гэлээ. Тэгвэл Нийслэлийн прокурорын газрын Мөрдөн шалгах хоёрдугаар хэлтсийн дарга Т.Жадамбаа хэвлэлийнхэнд мэдээлэл өгөхдөө Ц.Болдыг Эрүүгийн хуулийн 150.3-т зааснаар буюу бусдын эд хөрөнгийг завшсан гэх үндэслэлээр шалгаж байгааг нотлоод “Түүнийг энэ сарын 22-нд буюу өнгөрөгч Пүрэв гарагт баривчилсан нь үнэн. Хуулиараа баривчлаад 72 цагийн дотор цагдан хорих, суллах эсэхийг шийддэг. Ц.Болдыг цагдан хорих шаардлагагүй гэж үзээд сулласан” гэжээ.