Нийслэлийн цагдаагийнхан өнгөрөгч баасан, бямба гарагт “Саун-Массаж” арга хэмжээ зохион байгуулж, нийслэлд байгаа саун, массажны 73 газрыг шалгалаа. Шалгалтаар үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй, ажлын байрны дүгнэлтгүй зэргээс гадна архи, согтууруулах ундаагаар хяналтгүй үйлчилж, мэргэжлийн үнэмлэхгүй эмэгтэйчүүдийг массажистаар ажиллуулж буй нийтлэг зөрчил илэрчээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны “Хонконг” саун ажлын байрны дүгнэлтгүй, архи, согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөлгүй мөртлөө шар айраг худалдаж байсан тул 55 лааз шар айраг, орлогын 420 мянган төгрөгийг хураан, үйл ажиллагааг нь зогсоов.
Сүхбаатар дүүргийн “Жим”, “Бест”, Хан-Уул дүүргийн “SS” клуб, “Анжелло”, Чингэлтэй дүүргийн “Матрёшка” саун нь ажлын байрны дүгнэлтгүй, ариун цэврийн шаардлага хангахгүй нөхцөлд ажиллаж байжээ. Тиймээс эдгээр газры үйл ажиллагааг зогсоох саналыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт хүргүүлсэн байна. Уг арга хэмжээнд Нийслэлийн цагдаагийн газрын 14 офицер, дүүргүүдээс 146 офицер, хөдөлгөөнт эргүүлийн газрын 23 цагдаа оролцсон юм.