Жил бүр зохион байгуулдаг “Байгаль хамгаалах-намрын сарын аян” өнөөдөр эхэллээ. Энэ удаагийн аян “Ус ба эх дэлхий”, “Ус ба мод”, “Ус ба агаар” гэсэн гурван үе шаттай явагдах гэнэ. Эхний шат “Ус ба эх дэлхий”-н хүрээнд сурагчдын экологийн боловсролыг дээшлүүлж, усаа хэмнэх сэтгэлгээ төлөвшүүлэх цуврал сургалт, Монгол улсын усны тоо бүртгэл явуулсан урьдчилсан тайлан, аймаг нийслэлийн БОАЖГ-т усны аудит хийх зэрэг гурван гол ажлыг төлөвлөсөн байна.
Харин “Ус ба мод” аянд мод тарих, арчилж ургуулахын ач холбогдлыг таниулах хичээлийг радио, телевизээр явуулан бүх нийтээр мод тарих өдрийг сурталчилна. Мөн “Ногоон ажлын байр” үзэсгэлэн яармаг гаргаж, “Самар” цогц арга хэмжээг хушин ой бүхий газруудад зохион байгуулах аж.
Аяны “Ус ба агаар” гуравдахь шатанд агаарын бохирдлыг бууруулах, хязгаарлалтын бүсэд явуулах арга хэмжээг дүүргүүдэд сурталчилж, Улаанбаатар хотын агаарын чанарыг индексээр үнэлэн, хүмүүст мэдээлэх юм байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг “350” арга хэмжээ зохиож, "Мини парламент" өрнүүлэх, сарын ажлыг дүгнээд аяныг хаахаар төлөвлөжээ. Гурав дахь жилдээ болж буй энэ аян ирэх сарын 19-нийг хүртэл үргэлжлэх юм. Өнөөдөр болсон аяны нээлтэд ажлын хэсгийн гишүүд, Усны газрынхан, ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл 100 гаруй хүүхэд оролцлоо.