Баянзүрх дүүргийн шавь цогцолбор сургуулийн бага сургуулийн өргөтгөлийн ажил дуусч, өнөөдөр албан ёсоор нээлтээ хийлээ. Япон улсын “Жайка” олон улсын байгууллагын 3.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэ өргөтгөл 684 хүүхдийн суудалтай, 19 анги танхимтай гэнэ. Сургуулийн гаднах тохижилтыг таван сая төгрөгөөр хийжээ.Сүүлийн гурван жил өглөө, өдөр, оройн гурван ээлжээр хичээллэж байсан энэ сургуулийн өргөтгөлтэй болсноор хоёр ээлжээр хичээл орох боломж бүрдэж байгаа юм.
Энэ жил тус сургуулийн нэгдүгээр ангид 351 хүүхэд элссэн бөгөөд өнөөдрийн байдлаар 3400 хүүхэдтэй, 95 бүлэгтэйгээр хичээллэж байгаа аж. Өмнө нь 640 хүүхдийн хүчин чадалтай сургуульдаа 1891 хүүхэд хүлээн авч гурав дахин их ачаалалтай байсан юм. Барилгын гүйцэтгэгчээр “Бриж констракшн”, зөвлөхөөр Японы “Дай Ниппон” компани ажиллажээ.