Монгол улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж найман асуудал хэлэлцжээ. Хуралдаанаар С.Өмирбекийг Баян-Өлгий аймгийн шүүхийн шүүгчээр, Р.Уранчимэгийг Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчээр, Т.Хүрэлбаатарыг Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгчээр, Ж.Эрдэнэчимэгийг Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчээр томилуулах санал гаргасан байна.
   Мөн тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн Ц.Туяаг Багануур дүүргийн, С.Өнөрийг Налайх дүүргийн, Х.Алтанцэцэгийг Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн, өөрөө хүсэлт гаргасан Ц.Баасанбаярыг Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх тухай саналыг Монгол улсын ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр гаргажээ.