Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Будзаан: Нэгхэн жилийн дотор 4000 гаруй гэр бүл салж, 7000 гаруй хүүхэд өнчирч үлдсэн

2020-3-30
0
ЖИРГЭХ

Монгол Улсын хэмжээнд жилд 1000 гаруй хүүхэд сураггүй алга болсноор бүртгэгдэж, үүнээс 24 цагийн дотор 90 орчим хувийг нь олж, ар гэрт нь хүлээлгэн өгдөг. Үлдсэн 10 хувь буюу 100 гаруй хүүхдэд эрэн сурвалжлах үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулдаг бөгөөд одоогоор сураггүй алга болсон таван хүүхдийг эрэн хайж байна. Хүүхэд гэрээсээ дайжих, гэмт хэрэгт холбогдох зэрэг нь гэр бүл салалтаас ихээхэн шалтгаалдаг гэдгийг цагдаагийн байгууллагаас удаа дараа сэрэмжлүүлсээр байна. Ингээд хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийж байгаа ажил, үр дүн, хууль, эрх зүйн орчны талаар ЦЕГ-ын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаантай ярилцлаа. 


-Хүүхдийг гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэн чиглэлээр олон удаагийн аян зохион байгуулсаар байна.  Ямар үр дүн гарч байна вэ?

-Өнгөрсөн хугацаанд олон аян өрнүүллээ. Аян хэрэгжих хугацаанд улсын хэмжээнд гэмт хэрэг 10-60 орчим хувиар буурсан. Гэхдээ энэ үзүүлэлтээ тогтмол барьж чадахгүй байна. Хэдийгээр хүүхэд хохирсон гэмт хэрэг сүүлийн гурван жилийн хугацаанд 10-15 хувиар буурсан ч жилд дунджаар 1500-2000 хүүхэд гэмт хэргийн хохирогч болж байна. Үүнээс гадна нийт гэмт хэргийн дөрөв орчим хувийг хүүхэд үйлдсэн, хохирсон гэмт хэрэг эзэлдэг. Тухайлбал, жилд дунджаар 1000-1200 хүүхэд гэмт хэрэг үйлдэн, шалгагддаг. Үүнээс 78 хувийг танхайрах, зодолдох буюу хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгай, залилан мэхлэх, дээрэмдэх үйлдэл эзэлдэг. Тиймээс эцэг, эхчүүд, асран хамгаалагчид онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. 

-Хүүхдийн эсрэг гэмт хэргийн 87 хувийг насанд хүрсэн хүмүүс үйлддэг гэсэн. Энэ юунаас үүдэлтэй юм бэ?

-Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуульд гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, цахим, хэвлэл мэдээллийн орчинд хүүхдийг хамгаална гэж заасан байдаг. Эдгээрийн дундаас гэр бүлийн орчинд хүүхдийн эрх хамгийн их зөрчигддөг. Үүнээс болж хүүхэд гэрээсээ дайжих, гэмт хэрэгт холбогдох нь олон. Хууль ёсны асран хамгаалагч нь байгаа нөхцөлд асрамжийн төвд өгөх гэхээр эрх зүйн үндэслэл нь бүрддэггүй. Нөхцөл байдлын үнэлгээ хийх зэргээр явсаар байтал хүүхдийн эрх зөрчигддөг. Улмаар хүүхэд давтан гэмт хэрэг үйлддэг. Хүүхдэд хохирол учруулсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар хариуцлага хүлээнэ. Хариуцлагын хэмжээ нөхцөл байдлаасаа шалтгаалаад харилцан адилгүй байдаг.

-Гэмт хэргийн гаралт буурлаа гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр их сурталчилдаг. Гэтэл бодит байдал дээрээ ихэссэн ч юм шиг. Яг юу нөлөөлөөд байна вэ?

-Бодит байдлыг харвал, ихэвчлэн 18-20 насны залуучууд гэр бүл болж, аав, ээж болдог. Тэд үүрэг, хариуцлагаа ухамсарлаагүй, хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлдэггүй.  Үүний улмаас гэр бүл салдаг. Өнгөрсөн онд гэхэд 4000 орчим гэр бүл салсан судалгаа бий. Үүнээс болж 7000 орчим хүүхэд өнчирч үлдсэн. Хариуцлагагүй аав, ээжээс болж хүүхдийн эрх зөрчигдөх, гэр бүлийн хүчирхийлэлд өртөх, аливаа зүйлээр гачигдах, хараа хяналт сулрах, эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох эрхээр хангагдахгүй байна. Гэмт хэргийн хохирогч болж байгаа хүүхдүүдийн аав, ээж салж сарнисан, хойт аав, ээжтэй, эцэг, эхийн хараа, хяналт сул байдаг. Улмаар гэмт хэрэг үйлдэх, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх, гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болдог. Манай цагдаагийн байгууллагаас хүүхдийг бэлгийн хүчирхийллийн хохирогч болохоос урьдчилан сэргийлсэн олон арга хэмжээ авдаг. Хүчиндэх гэмт хэрэгт дэлхийн бусад улс орон ямар бодлого, чиглэл баримталдаг, яаж урьдчилан сэргийлдэг вэ гэхээр нэгдүгээрт, Эрүүгийн хуулийн ялын бодлогоор хүнд ял шийтгэлтэй гэмт хэрэгт тооцдог. Үүнээс хүмүүс айдаг, ичдэг болохоор ийм төрлийн гэмт хэрэг үйлддэггүй, жигшдэг. Хоёрдугаарт, хохирогчийг чадавхижуулдаг. Энэ үйлдэл бол хүчирхийллийн гэмт хэрэг, мэдээллэх юм бол буруутай этгээд хариуцлага хүлээнэ гэдэг. Манайх хохирогчийг чадавхижуулах сургалт, нөлөөллийн ажил, Эрүүгийн хуульд заасан ялын шийтгэлийн хэмжээг олон нийтэд таниулах ажлууд хийж байгаа. Цахим сүлжээгээр бага насны хүүхэд, өсвөр насны охидыг хүчиндсэн гэмт хэрэгт торгох ял ногдуулдаг, ялгүй гэх  мэт худал мэдээлэл тараадаг. Энэ бол ташаа, хүчирхийлэл нь Эрүүгийн хуулийн хамгийн хүнд ялтай гэмт хэргүүдийн нэг. Бага  насны хүүхэд хүчиндсэн бол Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлд зааснаар 12 жил, түүнээс цааш 20 жил, бүх насаар нь хорьдог. Торгох ял ногдуулдаггүй. 

-Хатуу гараар өсгөх хэрэгтэй, үг сонсохгүй бол маханд нь ойлгуул гэх жишээгээр хүүхдийг хамгаалах ёстой хүмүүс нь өөрсдөө гар хүрч, эхийг нь зөрчдөг шүү дээ. Энэ хандлага хууль эрх зүйн орчин дутмагаас болоод байна уу?

-Хүүхэд  хамгааллын тухай хуулийн хэрэгжилтэд ХНХЯ-наас гарсан ажлын хэсэг ажиллаад, дүн шинжилгээ хийж байна. Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэр бүлийн тухай хууль, үүнийг дагаж гарсан 50 гаруй журамтай. Хүүхдийн эрхийн конвенцэд нэгдэж орон. Эрх зүйн талаасаа Монгол Улс батлах ёстой бүх хуулиа баталчихсан. Хэрэгжилт чухал байна. Багш, сурган хүмүүжүүлэгч,  сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, цагдаа, эцэг, эхчүүд хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Сургууль дээр гэрийн  даалгавар хийсэнгүй гэж анги, хамт олных нь өмнө самбар дээр гаргаж загнадаг, цээрлүүлж, жигшүүлэх арга хэмжээ авдаг. Энэ нь эргээд хүүхдэд сөргөөр нөлөөлдөг. 2009 онд нэг хэрэг гарсан. Хан-Уул дүүгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч хөлбөмбөгийн багт явдаг байсан. Гэтэл багш нь дөнгөж сурч байгаа хүүхдийг “Чи муу байна” гэж багаас нь хассанаар хүүхэд амиа хорлосон байдаг. Эцэг, эхчүүд хүүхдээ оройтож ирлээ, үгэнд орсонгүй гээд загнадаг, зоддог. Хүмүүжлийн эерэг арга хэрэглэхээсээ илүү хүчирхийллийн арга замыг сонгодог. Ийм хүмүүс хүүхэд хамгаална, хүмүүжүүлнэ гэдэг хүндрэлтэй. Бид жил бүр багш, сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, цагдаа гэх мэт энэ чиглэлээр ажилладаг 6000 хүнийг хүүхэд хамгааллын сургалтад хамруулдаг. 

-Хэнтий аймагт бага насны охин хойт аавдаа хүчиндүүлсэн гэмт хэрэг гарсан. Энэ хэргийн мөрдөн шалгах ажил ямар шатанд явна бэ?

-Цагдаагийн байгууллагаас нууц, далд аргаар үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр арга хэмжээ зохион байгуулж, илрүүлэн шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, холбогдох этгээдийг цагдан хорьж, хүүхдийг хамгаалах байранд хүргэсэн.

-Сүүлийн үед сурагчид хар тамхи, мансууруулах бодисны хэрэгт холбогдох боллоо. Энэ чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийг хадгалах, бусдад шилжүүлэх, худалдан борлуулах, хэрэглэвэл Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээдэг. Жилд 200-300 хүн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж шалгагддагийн тав орчим хувь нь өсвөр насны хүүхэд байдаг. Бид ХНХЯ, БСШУСЯ, ХЗЯ, СЭМҮТ-төй хамтран суурь судалгаа хийж байна. Олон улсын жишигт мансууруулах бодисыг иргэн Б хэрэглэсэн бол  түүний эргэн тойрны хүмүүсийг хэрэглэсэн байх эрсдэлтэй гээд тэдгээрт урьдчилан сэргийлэх ажил хийдэг. Нийтэд хандсан мэдээлэл явуулж болдоггүй. Учир нь, мансууруулах бодисны талаар огт мэдэхгүй хүнд сэдэл өгөх магадлалтай. Судалгаа зургадугаар сард дуусна. Бид үүний дараа ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт энэ чиглэлийн мэдээллийг оруулж өгөх шаардлагатай юу, ямар нөлөөллийн ажил зохион байгуулах вэ гэдгийг шийднэ.

-2018-2020 оны хооронд “Хүүхэд хамгаалагч” төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн үр дүн ямар байна вэ?

 -“Хүүхэд хамгаалагч” төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газар, ХНХЯ хүүхдийг хамгаалахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж эхэлсэн. 2019 онд энэ төсөл хэрэгжээд, хүүхэд хохирсон гэмт хэрэг 5.3 хувиар буурсан. Хүүхдээ хамгаалах үүрэгтэй гэдэг мэдээлэл эцэг, эхчүүдэд маш олон удаа  хүрсэн. Эцэг, эхчүүдийн хандлага өөрчлөгдөж, эерэг үзүүлэлт гарсан байна. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    13 цаг 41 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 цаг 6 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    14 цаг 8 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    15 цаг 11 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    15 цаг 49 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    16 цаг 5 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    16 цаг 26 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    16 цаг 29 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    17 цаг 30 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    17 цаг 40 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    18 цаг 34 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    18 цаг 37 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    18 цаг 53 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    19 цаг 38 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    20 цаг 25 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    20 цаг 40 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    21 цаг 21 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    21 цаг 45 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    21 цаг 48 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    21 цаг 54 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Этгээд хоригтой 24 улс
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК