Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Засаг дарга нар аа, угтах хаалганд зарцуулдаг олон зуун сая төгрөгөө амьсгалах агаартаа зарцуулна уу!

2020-3-31
0
ЖИРГЭХ

“Өөдлөх айл үүднээсээ” гэж. Монгол Улсын дөрвөн зүг, найман зохис дахь хилийн боомтуудын өнөөгийн дүр төрхөөс үзвэл энэ үг бидэнд тийм ч тохирохгүй гэдэг нь илт. Харин аймаг, бүр сумдууд олон сая төгрөгөөр угтах хаалга гээчийг урлаж, босгодог марафон өрнөөд багагүй хугацаа өнгөрч байна.

Хамгийн наад захын жишээ гэхэд өнгөрсөн 2019 онд Өмнөговь, Говьсүмбэр аймаг угтах, үдэх хаалга гээчид 700 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ жил ашиглалтад оруулах гэнэ. 

Олон нийтэд ил болсон мэдээллээр
-Өвөрхангай аймаг 330 сая,

-Эрдэнэт хот 280 сая төгрөг

-Булган аймаг 280 сая төгрөг

-Төв аймаг угтах хаалганыхаа хажуу дахь жижиг хөшөөнд 100 сая төгрөг

-Хэнтий  190 сая төгрөг

-Өвөрхангай аймгийн Хужирт сумын хаалгыг Сумогийн их аварга Асашёорюү Д.Дагвадорж 70 орчим сая төгрөгөө байгуулж өгсөн гэх

-Ховд аймгийн Мөнххайрхан сумын угтах хаалгыг сумын ЕБС-ийн багш нар таван сая төгрөгөөр

-Дорноговь аймгийн Өргөн сумын угтах, үдэх хаалганд зориулж 28.8 сая төгрөгийг Орон нутгийг хөгжүүлэх сангаас гаргасан гээд тоочоод байвал 21 аймаг, 360 гаруй сумдын угтах, үдэх хаалганд зарцуулсан мөнгийг тоолоод үзвэл олон тэрбумаар хэмжигдэх нь лавтай.

Эдгээрийн дундаас Ховдчууд боржин чулуугаар хаалга босгох бус харин тарьмал ойн  хаалга босгох сонголт хийсэн нь олон нийтэд ихэд таалагдсан юм. Аймгийн угтах хаалгаа 10 мянган модоор байгуулахаар болсон уг уриалгад өнөөг хүртэл нэг ч аймаг, сумд бүр цаашлаад хотын удирдлагууд нэгдээгүй ч Ховд аймгийн иргэн бүр мод тарихаар эрвийх дэрвийхээр зүтгэсээр байна.

Монгол Улсын нийт газар нутгийн найм хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг. Өөрөөр хэлбэл, “Ямар гоё хаалгатай аймаг бэ” гэж нэг хүн дуу алдах бол “Ямар үзэсгэлэнтэй байгальтай, ямар их ой мод тарьсан хүмүүс бэ” гэж олон мянган хүн дуу алдах нь лавтай.

Угтаа бол дэлхийн улс орнууд мод тариалахын ашиг тусыг хэдийнэ ойлгочихсон, зав гарвал мод тарьж, сиймхий гарвал модоо арчилж суудаг юм билээ. Хамгийн наад захын жишээ гэхэд хөгжлийн төвшнөөрөө манай социализмын үетэй бараг ижилхэн Киргиз улс жилд хамгийн багадаа 300 мянган мод тарьдаг. Үүнийхээ ачаар нийт газар нутгийнхаа тав хүрэхгүй хувь эзэлдэг байсан ойн санг 10 хувь болгож чадсан гэж байгаа.

Үүнээс гадна бид бүхэн өдөр бүр, цаг минут тутамд муу хэлдэг өнөө хятадууд гэхэд ойн хувьсгалыг эхлүүлээд нийт газар нутгийн 40 орчим хувиа ойжуулсан байна. Жишээлбэл, Дорнод аймаг, Халхголоос цаахантай байрлах Рашаан хот гэхэд 1990-ээд оны үед ой модыг ихээр огтолсноос бол уул толгойд нүцгэрч үлдсэн аж. Тиймээс 2000 оны эхнээс ойжуулах аян эхлүүлснээр хуучин өнгө төрхөөөс илүү гарах хэмжээнд хүргэсэн төдийгүй дэлхийн бахархалт үзэсгэлэнт газруудын нэгд зүй ёсоор тооцогдох болжээ. Хятадууд өдөр бүр мод тарьдаг. Тэгсэн атлаа модоо гаднаас худалдаж авна уу, гэхээс өөрсдийн тарьж ургуулсныг огтхон ч хэрэглэдэггүй.

Гэтэл дээр хэлсэнчлэн манай улсын нийт газар нутгийн найм хүрэхгүй хувь нь ойн сан эзэлдэг. Ийм жаахан ойтой хэрнээ жил бүр 1000, 1000 кубээр нь бэлтгэж, импортлодог.

Хамгийн эмгэнэлтэй нь энэ хэмжээнд хүрэх модыг бид жилдээ тарьж чаддагүйд л асуудлын гол оршиж байна. Мод тарьж чадахгүй хэрнээ жил бүр олон тоогоор нь гадагшаа тээвэрлэнэ. Хэдхэн жилийн дараа амьсгалах агааргүй болж, улаан шороогоор шуурсан нүцгэн уул, толгойдтой болох гэж байж хүрэл хөшөө, гантиг хаалганд олон зуун сая төгрөг зарцуулсаар.

Уран дархан, уран барималчын бүтээл мөнхөрч үлдэх ёстойг үгүйсгэхгүй. Гэхдээ монголчууд бидний туйлшрамтгай, нэг талыг хэт барьдаг зан илүүдсэн үү, гэхээс багадаагүй нь лавтай. Тиймээс л илүүдээ гарсан олон зуун сая төгрөгөө гантиг чулуунд биш амьсгалах агаарт зарцуулаач гэж Засаг дарга нараас гуйх гэсэн юм.

Урин цаг ирж мод тарих мөч ойртсоор байна. Яг ийм цаг үед Ховдчууд шиг угтах хаалгаа тарьмал ойгоор байгуулбал нэг насны гавъяа, нэг насны буян болох нь лавтай.

Ташрамд дурдахад, нэг мод 197 сая төгрөгийн баялаг бүтээдэг бол 180 литр хүчиртөрөгч үйлдвэрлэдэг байна.

Г.Маргад

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Мөнх-Эрдэнэ С.Чулууны нэр төрд халдаж, гүтгэсэн асуудлаарх нэхэмжлэлийг Дээд шүүх хангаж шийдвэрлэлээ
"Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
ТҮРЭЭСЛЭЭД ӨМЧЛӨХ ОРОН СУУЦНЫ ТАЛААР...
ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар “Хүүхэд хамгаалагч цагдаа” ЕБС-иудад ажиллахаар боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • иргэн (66.181.188.78)
    Тарьсан зүлэг модоо хамгаалж арчилж чадаагүй тухайн объектын хариуцах эзэдэд хариуцлага хүээлгэж баймаар тэгсэн цагт тэд нэг арга олж хамгаалж чаднаа иргэдэд ч бас хариуцлага хүлээлгэх хэрэгтэй,сургууль төгсөгчмд намраас эхлэж бэлтгэж байгаад хавар мод тарьж баймаар бас хурим хийсэн хосууд хүүхэдүүдээ зориулж мод тариъя тэгвэл тэд хайрлаж чадна ядаж тариьсан модныхоо дэргэд зургаа авхуул, 20 300 жилийн дараа дахин зургаа авуул дурсамжтай сайхан биш үү
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Иргэн (66.181.186.130)
    Улаанбаатар хот гэж шороон хуурсан газар байна. Яаанаа. МОД тарьж байгаа нэртэй бизнес хийсэн дарга нарыг яах бэ. Ядаж хятадуудаас суралцах юмсан
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Иргэн (66.181.186.130)
    ЁСТОЙ БОДОЖ ЯВДАГ БАЙСАН ЗҮЙЛИЙГ МИНЬ БИЧИЖ. НЭЭРЭЭ Л МОД ШИГ ХЭРЭШТЭЙ ЗҮЙЛ БИДЭНД АЛГА. МОД ТАРВСАН НЭРТЭЙ. ДААНЧ ТЭРИЙГЭЭ УРГУУЛЖ ХАМГААЛЖ ЧАДДАГГЗЙ. БИД Ч АРЧААГҮЙ ХҮМҮҮС ДӨӨ
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • зочин (202.9.46.156)
    мянган жилийн дараа цөл болсон газарт архелогын малталт хийтэл газар болгоноос боржин шавар хаалга олоод маш их гайхаж тайлбарлаж чадахгүй болоод одоо мөрөөдөөд байдаг сая сая жуулчид ирээд мэл хөхөрч гайхах байхдаа хот ерөөсөө байхгүй атал дан хаалганууд ха ха ха
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (64.119.20.78)
    Төрийн өмч, төсвийн мөнгөнд ингэж л ханддаг байхгүй юу!!! Дарга нарыг хувийнхаа мөнгөө "Угтах хаалга" барь гэвэл ширхэг хадаас ч гаргахгүй дээ!!! Төрийн албаны ёс суртахуун, хүмүүжил ийм л байгаа юм даа!! Ийм учраас Зөв хүмүүс төрд ажилд орохоос ичээд нэрээ бодоод зайлсхийгээд байдаг болжээ! "Төрийн албан хаагч, дарга" гэдэг үг "Хулгайч, авилгачин" гэдэг утгаар хүмүүсийн ой тойнд шууд буудаг болжээ!!! Ичмээр юм!!!
    2020 оны 03 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    14 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    15 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    1 цаг 18 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    1 цаг 56 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    2 цаг 13 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    2 цаг 33 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    2 цаг 36 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    3 цаг 37 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    3 цаг 47 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    4 цаг 41 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    4 цаг 44 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    5 цаг 1 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    5 цаг 45 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    6 цаг 32 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    6 цаг 47 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    7 цаг 28 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    7 цаг 52 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    7 цаг 55 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    8 цаг 1 мин
  • Маргааш өглөө МУГТ Э.Цэндбаатартай тулалдах Мухаммадхужа Якубов гэж хэр тулаанч вэ?
    8 цаг 9 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК