Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өчигдөр нийтлүүлсэн судалгааны тайланд Монгол улс сүүл мушгив. 91 орны 1100 хотын агаарын бохирдлын хэмжээний 2003 оноос хойших үзүүлэлтийг нэгтгэн дүгнэж гаргасан рэйтингэд Улаанбаатар баян ходоод болж дэлхийн хамгийн бохир агаартай хотоор шалгарчээ. Сүүлийн байруудад Улаанбаатараас гадна Иран, Энэтхэг, Пакистаны олон томоохон хот орсны дотор Дэли, Исламабад хотууд байна. Харин Канад, АНУ-ын хотууд хамгийн цэвэр агаартай гэгдэн рэйтингийг тэргүүлжээ. Сонирхолтой нь баян тансаг Саудын Араб, Арабын Эмират, Күвэйтийн олон хот нэлээд хойгуур бичигдсэн байна. Хойт хөршийн нийслэл 767-д орсон бол Бээжин 1038-д оржээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага энэ төрлийн жагсаалтыг анх удаа гаргаж байгаа юм.