Монголчуудыг хэдэн өдөр догдлуулах үйл явдал Азербайжаны Бакуд эхлэв. Манайхны хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор орох Оросын багийн бүрэлдэхүүнд буй нэг хүн, дөрвөн жилийн өмнө Чикагод болсон тэмцээнийг эргэн дурсахад хүргэж байна. Мөнгөн медаль авсан баяртай ч, алтын оосроос атгаад харамсалтай алдсан тэр тэмцээнд манай Э.Бадар-Ууган Оросын С.Водопьяновтой эн тэнцүү, зарим талаар илүү тоглоод хожигдсон билээ. Тэмцээний дараа монголчууд орос боксчныг дэргэдээ байвал “цохиод авахаас” яагаад ч буцахааргүй хэдэн өдөр хилэнтэй байж билээ. Э.Бадар-Ууган тэгэхэд шүүгчийн шүгэл дуугарсан хойно С.Водопьяновыг хойноос нь очоод цохиод авсан. Оросын боксчин Москвад баатрын дүртэй бууж сонинд ярилцлага өгөхдөө мөн л дургүй хүрмээр юм ярьсан байдаг. Тэгэхэд 19 настай байсан С.Водопьянов ярилцлагын эхэнд ”Сэтгэлзүйн хувьд хагас шигшээд Америкийн тамирчинтай тоглоход тун хэцүү байлаа. Чикагогийн тэр нөхөр над руу галзуу юм шиг дайрч байв. Харин хоёр онооны зөрөөтэй хожсон ч гэсэн алтан медалийг бол амархан авсан шүү” гэж “донгоссон” бий. Түүний ярилцлагыг энд сонирхуулж байна.
- Алтан медалийн төлөө тоглолт дуусахад Монголын Э.Бадар-Ууган таны араас цохиод авна лээ. Шилэн хүзүү рүү тань шүү бүр.
- Тэр монголоор дараа нь уучлал гуйлгасан. Рингнээс буусан хойно хамаг уураа мартчихсан нөхдийгөө дэмжээд сууж байсан шүү. Миний дараагаар рингэнд гарсан Альберт Селимовыг ялангуяа их дэмжсэн. Украины тамирчинтай тоглосон юм. Тэр украин урьд нь залуучуудын ДАШТ-д намайг ялж байсан. Манай Альберт тэрэнд ямар ч боломж өгөхгүй нам дарсан даа. Дараа нь Матвей Коробов ч янзтай тоглосон.
- Селимов, Коробов хоёроос ялгаатай нь өөрөө олон нийтэд бага танигдсан хүн юм.
- Би Казахстанд төрсөн. Багадаа чөлөөт бөхөөр хичээллэж байлаа. Казахстаны аваргаар жиндээ хүрэл медаль авч байсан.
- Тэгээд яагаад бокс руу орчихсон юм бэ?
- Манай биеийн тамирын багш урьд нь бокс сайн тоглож байсан хүн байлаа. Багшийнхаа тоглосон хуучин бичлэгийг үзэж байгаад л бокс тоглохоор шийдсэн юм. Миний анхны багш бол тэр багш маань байгаа юм. Удалгүй манайх Краснодар луу шилжиж тэндээс л эрчимтэй хичээллэсэн дээ.
- Спортоор хичээллэдэг хүн спортын биш сургуулдь сурдаг нь сонин юм?
- Спортын биш сургуулиудаас манай Москвагийн уулын дээд сургууль хамгийн спортлог нь юм шүү. Бокстоо бол бүр лут. Афины Олимпын медальт Мурат Харачев манай сургуулийг төгссөн юм. Одоо эрдмийн зэрэг хамгаалж байгаа, гэхдээ спортын биш сэдвээр. Давид Арустамян гэж мундаг боксчин надтай хамт сурдаг. Би сургуульд орохоосоо өмнө спортын мастерын зэрэг авсан. Тийм болохоор манай биеийн тамирын тэнхимийнхэн шалгал шүүлгэн дээр намайг харж үзнэ гэж жигтэйхэн байв. Гэхдээ би ийм богинохон хугацаанд шигшээгийн нэг ноймор, тэгээд дэлхийн аварга болно гэж бодоогүй явлаа. Байнга тэмцээн уралдаан гээд явчихдаг болохоор хичээлээ амжих гэж тэвдэж байна шүү. Мэргэжил маань ч амаргүй. “Газрын гүний ажлын технологи гэж. Гэхдээ гуравдугаар дамжаагаа хүртэл явчихаад хаях хайран л юм. Цаашид яг энэ мэргэжлээрээ ажиллана гэхэд хэцүү л байна.
- Бөх, боксоос өөр ямар спорт сонирхдог вэ?
- Миний хувьд нэг нойморын спорт бол хөл бөмбөг. Зав л агрвал тоглож байдаг. Боксчин хүнд хөл бөмбөг тоглох нь сайхан бэлтгэл болдог юм.
- Москвад дасч байна уу?
- Намайг Москвад ирүүт “Торпедо” нийгэмлэг байр өгсөн юм. Одоогоор миний хамгийн гол зорилго бол Бээжингийн Олимпод сайн бэлтгэж, сайн тоглох.
- Э.Бадар-Уугантай тоглож байхад таны хувийн дасгалжуулагч Олег Меньшиков танай буланд харагдахгүй байсан. Энэ ямар учиртайв?
- Холбооны дүрмэнд, хувийн дасгалжуулагчийг ойртуулдаггүй заалт байдаг. Чикагод тоглоход энэ их эвгүй байлаа. О.Меньшиков бол миний муу, сайн талуудыг арван хуруу шигээ мэддэг хүн юм.
Оросын хэвлэлүүдэд тэгэхэд бичсэнээр бол манай Э.Бадар-Уугантай С.Водопьяновын хийсэн тоглолтоос Оросын багийн тамирчдын сэтгэлзүйн “тохиргоо” тун ихээр шалтгаалсан аж. “Манай С.Водопьянов монголыг бараг тэнцүүхэн оноогоор ялсан ч маш сайн тоглолоо. Түүний тоглолт алтын төлөө бусад тамирчдын маань тоглолтод хүч нэмэв. Үүнээс хойш манайхны Олимпийн гол найдвар 54 кг-ийн жин болж байна” гэж бичжээ. Нэг хэвлэлд “Монголчууд хэзээний бохир тоглодгоороо аанай л бохир тоглолоо” гэж хүртэл бичсэн байв. С.Водопьянов түүний дараа Бээжингийн Олимпийн 1/16-д Энэтхэгийн боксчинд хожигдсон бол 2009 онд Миланд болсон ДАШТ-д Украины С.Ломаченкод илт давуу буюу 1:12-оор ялагдан мөнгөн медаль дээр буусан билээ. Энэ жилийн хувьд түүний жинд манай Д.Отгондалай тоглохоор очсон байна. Д.Отгондалай эхний тулаанаа өнөөдөр Армяны Ованес Бачковтой хийнэ. Харин С.Водопьянов Иордан, Колумбын тамирчдын хэн ялсантай нь тоглох юм. Бакуд есүүлээ очсон оросууд хоёр алт, нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль авах зорилготой байгаа юм.
Б.Амгалан

Сэтгэгдэл (1)