Өнгөрсөн даваа гарагт Дундговь аймгийн Баруун Чойрын хийдээс Өндөр гэгээн Занабазарын урласан Ногоон дарь эхийг хулгайлсан байна. Түүх, соёлын үнэт өвд тооцогдох Ногоон дарь эхийн цутгамлыг өмнө нь хоёр удаа хулгайд алдаж байжээ. Уг бүтээлийг Монгол банкны Эрдэнэсийн сангаас 500 сая буюу хагас тэрбум төгрөгөөр үнэлсэн байдаг. Тиймээс ч амархан мөнгө олох гэсэн нэгний хараанд өртдөг бололтой. Сонирхолтой нь Баруун Чойр хийдийн хамба лам Ногоон дарь эх алга болох тоолонд зүүдэндээ мэддэг гэнэ. Энэ удаад ч бурхан зүүдэнд нь ирж хулгайлагдаж байгаа тухайгаа мэдэгдсэн гэж нутгийн иргэд ярьж байна. Одоогоор энэ хэрэгт сэжиглэж буй хүн байхгүй бөгөөд нутгийнхан бурхны дүрийг хулгайлсан хүн тэр дороо баригдана хэмээн найдаж суугаа гэнэ.