Мэргэжлийн сүмод барилддаг ганц чех бөх Таканояма япон эхнэр авахаар шийджээ. Есдүгээр сарын барилдаан өндөрлөсний маргааш тэрбээр гэрлэх санал тавьсан бөгөөд сүйт бүсгүй нь түүнээс дөрвөөр эгч, 32 настай Тамами Ногүчи юм. Таканояма буюу чех нэрээрээ Павел Бояр 2003 онд санданмэ дэвжээнд барилдаж байхдаа сайхь бүсгүйтэй танилцжээ. Дөрвөн сарын өмнө Таканоямаг жюүрёо зиндаанд дэвшиж цолтой бөх болох тэр үед япон бүсгүй охин төрүүлж Майа хэмээн нэрлэсэн юм. Өнгөрсөн 26-ны Даваа гарагт Таканояма эхнэрээ багшдаа танилцуулжээ. Нарүто багш хос залууд ерөөл хайрлахаасаа урьдаар “Чи эхнэр хүүхдээ тэжээж чадах юм уу?” гэж шавиасаа асуусан гэнэ. Таканояма хариуд нь “Гамбаримасү” буюу “Хамаг чадлаараа хичээнэ” гэжээ. Есдүгээр сарын барилдаанд дээд зиндаанд дэвшин маэгаширагийн 15-аас босч барилдсан Таканояма тав давж 10 унаснаар ирэх башёд буцаад жюүрёо руу буух болсон юм. Ингэснээр 11 дүгээр сард түүний цалин 1 309 000-аас 1 036 000 болж буурна. Мэргэжлийн сүмогийн хамгийн бага жинтэй бөх (98 кг) тэрбээр өнгөрсөн долдугаар сард жюүрёод дэвшсэнийхээ дараа эх орондоо очиж амарсан бөгөөд үүнээс өмнө 10 жил нутагтаа хариагүй байсан юм.