Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтрэх төлөвтэй байгаа нь ургац хураалтад хэрхэн нөлөөлөх, болзошгүй хүндрэлээс тариаланчид хэрхэн сэргийлж байгаа талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлого хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Одонхүүгээс лавлав. Түүний хэлж байгаагаар, цаг агаарын ийм нөхцөлд үр тариа болон төмс, хүнсний ногоог хамгаалах дараах арга хэмжээг авдаг гэнэ. Талбайд байгаа үр тариаг яаралтай хурааж авах хэрэгтэй тул болц гүйцээгүй, хараахан хураах боломжгүй буудайг ангилж, эгнээ мөр болгон хэвтүүлээд талбайд нь үлдээдэг байна.
   Цас бороо өнгөрсний дараа налуулан хэвтүүлсэн буудайг хураахад ямар нэг асуудал гардаггүй гэнэ. Харин хүйтрэхээс өмнө хурааж авсан тариаг талбайд зохих ёсоор зөв нуруулдвал хэчнээн их тунадас буусан ч гэмтэлгүй үлдэж чаддаг ажээ. Харин хүнсний ногоог хураах ажил бараг дуусч байгаа учраас боломжоороо зооринд агуулж, үгүй бол талбайд нь хучиж бүтээх зэргээр хохиролгүй гарах ажлыг зохион байгуулж байна. Тиймээс ойрын үеийн цочир хүйтрэл энэ жилийн ургацад төдийлөн хөнөөл учруулахгүй гэхэд болох аж. Хамгийн сүүлийн мэдээгээр тариа хураалт 70, төмс, хүнсний ногооных 90 гаруй хувьтай байна. Энэ жил 300 000 орчим га талбайгаас үр тариа хураах бол 20 000 орчим га талбайд төмс, хүнсний ногоо тариалсан юм.