Сурагчдыг тамхинд автах явдлыг зогсоох, олон нийтийн газар тамхи татахыг багасгах аян эхлээд нэг долоо хонож байна. “Тамхины хяналтыг эрчимжүүлэх” нэг сарын аяны хүрээнд тамхи татдаг сурагчдын судалгааг гаргаж тэдэнтэй хамтран олон нийтийн газраарх тамхины хэрэглээнд хяналт тавих гэнэ. Мэргэжлийн хяналтын байгууллага, Нийслэлийн цагдаагийн газартай хамтран явуулж буй энэ аяны төгсгөлд, хорт зуршилд автаж буй сурагчдад тамхины хор хөнөөлийг бодитоор мэдүүлэх зорилгоор, тамхинаас үүдсэн өвчнөө хэвтэж эмчлүүлж буй хүмүүстэй тэднийг биечлэн уулзуулах аж.
   Мөн байгууллагуудад тамхи хэрэглэхийн эсрэг болзолт уралдаан зарлаж, сурагчдад тамхины хор хөнөөлийг ухуулах сургалт явуулах, гар утсаар тамхийг эсэргүүцсэн мессеж илгээх гэх зэрэг цөөнгүй арга хэмжээ зохиох юм. Аян ирэх сарын 20 хүртэл үргэлжилнэ.