Улаанбаатарт анхны цас орсон өдөр нэг ийм сайхан мэдээ дуулдав. Яг одоо үргэлжилж буй “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-гийн танилцуулах өдөрлөг дээр уг төслийн менежер С.Болормаа ийн хэлсэн юм. Өнөөдрийн байдлаар нийслэлийн нэг иргэнд зургаан м/кв ногоон байгууламж ноогдож байгаа бол шинэ цэцэрлэгт хүрээлэн бий болсноор энэ хэмжээ 12 м/кв болно хэмээн С.Болормаа амлаж байна. 13 цаг хүртэл үргэлжлэх энэ өдөрлөгт төслийнхөн одоогоор хийсэн ажил, цаашдын төлөвлөгөөгөө иргэдэд мэдээлж байгаа юм. Мөн энд тасалгааны болон мандлын цэцгийн худалдаа, техник хэрэгсэл болон шинэ технологи зэргээс авахуулаад үзүүштэй зүйл, сурууштай арга өдий төдийг түгээж байна.
   Тухайлбал, жилийн дөрөв болон аравдугаар сард л мод тарихад тохиромжтой байдаг бол модны үндсийг хоовонд хийж хөрсөнд суулгаснаар урин дулааны аль ч үед мод тарьж болох гэнэ. 2010 оноос судалж эхэлсэн ажлынхаа төлөвлөгөө, ТЭЗҮ-г иргэдэд танилцуулж буй төслийнхний амнаас энэ мэт сайхан үг олон унав.
   Иргэдийг хүрээлэн буй орчноо хамгаалах, амралт зугаалгын орчинтой болгох, орчноо танин мэдүүлж, суралцуулах ач холбогдолтой энэ төслийн хүрээнд хэдийнэ 10 мянга мод суулгаж амжжээ. Хүрээлэнг Туул голын эрэг дээр нийслэлийн усан сан бүрдэх хэсэгт байгуулж байгаа учраас усны нөөцийг хамгаалах, ундаргыг сэргээхэд дорвитой дэмжлэг болох аж. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтран ажиллаж буй 30 гаруй байгууллага байгаа гэнэ.