Өнгөрсөн зургадугаар сард иргэн Э-г эргүүлийн машинтай цагдаа дайрсан хэрэг гарсан билээ. Түүний охин Э.Ононтуул өнөөдрийг хүртэл “Миний аавыг дайрсан цагдаагийн албан хаагчид хариуцлага хүлээлгэхгүй байна” гэх гомдол гаргасаар байна. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Ганболдоос тодрууллаа.
-Яагаад өнөөдрийг хүртэл хүн дайрсан цагдаагийн алба хаагчид хариуцлага тооцохгүй байна вэ?
-Хэргийн газарт Улсын ерөнхий прокурорын дэргэдэх мөрдөн байцаах алба шалгалт хийсэн. Мөн өнгөрсөн наймдугаар сарын 24-ны өдөр цагдаагийн ажилтан-жолооч Т.Нямдоржид эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан юм. Мөрдөн байцаалтын явцад талийгаач Э-гийн буруугаас осол гарсан гэдэг нь тогтоогдсон юм. Шинжээчдийн баг Нийслэлийн хөдөлгөөнт эрүүлийн газрын цагдаа-жолооч Т.Нямдоржийг уг хэрэгт холбогдолгүйг хоёр ч удаа нотлоод байна.
-Тухайн үед цагдаагийн буруугаас болсон хэмээн яригдаж байсан?
-Хэргийн газраас “ТВ8” телевизийн сэтгүүлч нэг талыг барьсан мэдээлэл цацаж, шуугиан дэгдээсэн. Монгол улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.5 дахь хэсэгт “Шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй байхад хэнийг ч гэм буруутай гэж хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхийг хориглоно” гэсэн заалт байдаг. Энэ заалтыг зөрчсөн телевизэд холбогдох анхааруулгыг өгсөн байгаа.
-Тухайн өдөр болсон үйл явдлыг тодруулбал?
-Талийгаач Э Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хорооны нутагт гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад, “Шевролэ” маркийн эргүүлийн машинд мөргүүлэн гэмтсэн. Түүнийг шуурхай ГССҮТ-д хүргэсэн. Харин ослоос зургаа хоногийн дараа нас барсан нь тогтоогдоод байна.