Өнөөдөр ҮАБЗ-ийн Ажлын албаны дарга Б.Хурц албан ажилдаа орно гэж хэвлэлүүд мэдээлсэн билээ. Харин тэрбээр ажилдаа ирсэн үгүй нь тодорхойгүй байсаар өнөөдөр өнгөрөв. Өчигдрийн хувьд тэрбээр ажилдаа ирсэн гэх боловч Төрийн ордонд нууцнаар нэвтэрсэн гэнэ. Өөрөөр хэлбэл, гаднын хүн нэвтрэхийг хориглосон танхим буюу Ёслол хүндэтгэлийн ордонд Ерөнхийлөгчийн ордог зүүн урд үүдээр орж иржээ. Түүнийг ажилдаа ирэхэд ажлын хамт олон нь баяр хүргэн угтаж авсан талаар эх сурвалж мэдээлэв. Одоогоор Б.Хурц Зайсанд байх гэртээ бүгэж байгаа гэж сэтгүүлчид таамаг дэвшүүлсэн хэвээр. Түүний амьдардаг “Зайсан” цогцолбор хотхоны харуул хамгаалалтыг нэмэгдүүлж гаднын хүнийг нэвтрүүлэхгүй байгаа нь харин баримттай юм. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар Б.Хурцыг олон нийттэй харилцах байтугай, ах дүүстэй нь чөлөөтэй уулзуулахгүй байгаа гэнэ. Германаас ирснээсээ хойш сэтгүүлчдэд утсаар ёс төдий мэдээлэл өгсөнөөс өөрөөр түүнтэй холбоо барих боломж одоогоор үгүй байна. Харин тэрбээр өөрөө хэлэхдээ “Холбогдох хүмүүс зөвшөөрөл өгсөн тохиолдолд зарим нэг зүйлийн талаар ярьж болно” гэсэн билээ.
   Төрийн ордонд түүнийг ирснээс хойш ҮАБЗ-ийн албан тушаалтнууд өрөөндөө эзгүй, сэтгүүлчдэд мэдээлэл өгөх нэг ч хүн үгүй байгаа юм. Б.Хурцыг Англид байхад ҮАБЗ-ийн ажлын албаны даргын үүрэг гүйцэтгэгчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, ҮАБЗ-ийн зөвлөх Ч.Өнөрбаярыг томилсон билээ. Ч.Өнөрбаяр нь үүрэг гүйцэтгэгч болсон даруйдаа Б.Хурцын унаж байсан “Land Cruiser” машиныг сольж, албан өрөө, доторх эд хогшлыг нь дур мэдэн өөрчилсөн гэнэ. Энэ нь Б.Хурцыг суллагдахгүй гэдэгт зарим хүмүүс итгэлтэй байснаас үүдэлтэй байж ч магадгүй юм. Өчигдөр ҮАБЗ Төрийн ордонд хуралдсан боловч ямар асуудал ярилцсан нь тодорхойгүй байна.