Төрийн ордонд өнөөдөр гурван хүн гурван тэс ондоо сэдвээр илтгэл тавив. Ардчилсан намаас зохион байгуулж байгаа “Эдийн засгийн хувьсгал” сэдэвт илтгэлийн нээлт дээр ийм явдал болсон бөгөөд нээлтийн салхийг хагалж Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг “Эдийн засгийн хувьсгал эхэллээ” гэдэг илтгэл тавьсан бол нийтлэлч Баабар “XXI зууны улс төр, эдийн засгийн хувьсгал улс орнуудад” сэдвээр илтгэсэн. Харин хөдөө орон нутгийг төлөөлж Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь орон нутгийн эдийн засгийн хөгжлийн талаар илтгэжээ. Н.Алтанхуяг Монголыг хөгжлийн гараан дээр ирээд буйг магтан дуулсан бол Баабар эдийн засгийн шинэчлэл XXI зууны хөгжлөөс хоцорч буйг шүүмжилж харин засаг дарга аймгийнхаа гэрийг цөөлж хувийн орон сууц болгож байгаагаа тайлагнасан байна.