Өчигдөр ОХУ-д зорчихоор Наушкийн боомтын шалган нэвтрүүлэхэд хандсан Монголын иргэн Э.Батцэнгэл гэгч хачирхалтай зүйл хураалгасан тухай Буриадын албаны хүмүүс мэдээлэв. 35 настай Э.Батцэнгэл нь 700 ширхэг нугасны өндөг авч явсан нь мал эмнэлгийн зохих бичиг баримтгүй байжээ. Тэрбээр мөн нугасны 50 кг мах авч явсан байна. ОХУ-ын хилийн хорио цээрийн албаныхан түүний авч явсан мах, өндөгийг хураан авч газар дээр нь шатаан устгасан байна. Монголд нугасныхны овгийн хэд хэдэн төрөл, зүйл нугас зэрлэгээрээ тархсан ч нугасны аж ахуй бараг байхгүйтэй адил юм. Тэгвэл Э.Батцэнгэл гэгч хаанаас энэ их өндөг махыг олж цуглуулсан хийгээд тэжээвэр нугас шиг их юмгүй Орос руу тэдгээрийг гаргаж үлийгээ хийх гэсэн нь тодорхойгүй бөгөөд сонирхолтой юм.