Улаан-Үдээс анх удаа Манжуур руу нээсэн зорчигч тээврийн нислэгийн эхний рейсээр 50 хүн үйлчлүүлсний 13 нь Монголын иргэд байсныг Буриадын хэвлэлд мэдээлэв. Шинэ нислэг нь Буриад Манжуурын хооронд алба амины хэргээр зорчигчдод төдийгүй Монголын ганзагын наймаачдад чухал хэрэгцээтэй үйлчилгээ болж байгааг сонинууд тэмдэглээд, нэг их удалгүй энэ нислэг зөвхөн монголчуудад зориулагдсан юм шиг болж хувирч мэднэ хэмээн тоглоом шоглоомны завсар бичжээ. Оросын “РусЛайн” авиа компанийн үйлдсэн энэ нислэгт Канадын Bombardier CRJ 200 загварын онгоцыг ашигласан бөгөөд “Суудал пиг хүнтэй байлаа” гэж Байкал олон улсын нисэх буудлын дарга А.Ленцов мэдэгджээ. Одоогоор энэ нислэгийг долоо хоногт нэг удаа үйлдэх ба удалгүй хоёр болгон нэмэгдүүлэх гэнэ. Харин хоёр талын тийзний үнэ 7000 рубль буюу ойролцоогоор 300 мянган төгрөг аж. Улаан-Үдээс Манжуур хүртэл машинаар болон төмөр замаар явахад дээд тал нь хоёр хонодог бол онгоцоор энэ замыг хоёр цагт туулдаг байна.