Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сайн дурын сургуулийн “манаач” болгох албан тулгалт

2020-8-12
0
ЖИРГЭХ

Засгийн газрын шийдвэрийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамнаас есдүгээр сарын 1-нээс хичээлийг хэрхэн явуулах зохицуулалтаа танилцуулав. Яамны Ерөнхий боловсролын газрын дарга Т.Ням-Очир “Хүүхдүүд нэг ангид 1-1,5 метрийн зайтай сууж, бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийсэн. Ийм зайтай суугаад хичээллэхэд нэг ангид заавал 20-25 хүүхэд суухаар болж байгаа юм” гэжээ. Т.Ням-Очир даргын хэлсэнчлэн уг зохицуулалт нь шинэ мэдээ биш. Засгийн газрын шийдвэр гарсны дараа салбарын сайд Л.Цэдэвсүрэнгийн онцолсон тайлбартай утга нэг.

Харин өөр нэг асуудлыг хөндсөн нь “Өнөөдрийн энэ онцгой нөхцөл байдалд ангийг хоёр хувааж, эхний групп 08.00 цагаас 10.00 цаг 30 минут хүртэл хичээллэнэ. Дараагийн групп 11.00 цагаас 13.00 цаг 30 минут хүртэл хичээллэхээр зохицуулж байна” гэсэн өгүүлбэр.

Ерөнхий боловсролын хариуцсан яамны даргын хэлснээр таван хоногийн гуравт нь танхимын сургалтаар хичээллэх сурагчид өдөрт хоёр цаг сургууль дээрээ байх нь. Бусад цагт нь гэрийн нөхцөлд хичээлээ давтаж, ерөнхий боловрол эзэмших нь. Дунд, ахлах ангийн сурагчдад байж болох л хувилбар.

Харин бага ангийн сурагчдын хувьд энэ нь хүндрэлтэй тусах, бараг боломжгүй зохицуулалт. Тэр тусмаа эцэг, эхчүүдэд.

Учир нь, өглөө, өдөр нь хүүхдээ сургуульд нь зөөж, авдаг эцэг, эх нийслэлд олон. Замын түгжрэлээс эхлээд ажлынхаа цаг заваар хүүхдээ нааш, цааш зөөх гэж хэрэндээ л бэрхшээлтэй тулгардаг. Өдрийн тодорхой хэмжээний цагийг зөвхөн хүүхдээ зөөх, замын хөдөлгөөний түгжрэлд өнгөрүүлэх гээд тэдэнд зовлон их.

Тийм атал Боловсрол, шинжлэх ухааны яамнаас гаргасан “мэргэн санаа”-гаар хүүхдэдээ зарцуулах тэдний цаг зав улам ихсэх нь. Нэг үгээр, хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд ажилдаа амжиж очдог байсан бол энэ удаад сургуулийнх нь үүдэнд хоёр цаг хүлээхээс өөр аргагүй болно гэсэн үг. Өндөржүүлсэн бэлэн байдлын энэ цаг үед бага насны хүүхдээ ажил руугаа аваад явах боломжгүй. Шууд гэр рүү нь хүргэж өгөхөөс өөр аргагүй.

Ингэж явсаар өдрийн талыг зөвхөн хүүхдээ зөөх, хичээл тарахыг нь хүлээх, эргээд гэрт нь хүргэхэд зориулж таарна. Тэр хэрээрээ тухайн эцэг, эхийн ажлын бүтээмж буурна, авах цалин багасна.

Өөрөөр хэлбэл, бага ангийн сурагчдын эцэг, эхчүүдийн аль нэг нь хүүхдээ хүргэж өгсөн тохиолдолд хичээл тарахыг нь хүлээхээс аргагүй сонголтыг яамнаас тулгасан нь энэ. Хоёулаа ажилтай гэж бодоход аль нэг нь өдрийн талыг хүүхдээ хүргэж, авах гээд сайн дурын сургуулийн “манаач” хийнэ гэсэн үг. Сургууль, цэцэрлэгийг нээхээр болсон нь сайн хэрэг ч түүнийгээ иргэдийн, эцэг, эхчүүдийн бодит амьдралд нийцүүлсэн байдлаар зохицуулах нь чухал баймаар.

Коронавирусийн цар тахлын улмаас дэлхийн хэмжээнд 850 сая хүүхэд сургууль завсардсан тухай статистик тоо баримт бий. Гэвч сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлсэн нь хүүхдүүдийг халдварт өвчнөөс хамгаалахаас илүү их хор хөнөөлтэй байгаа талаар “The Economist” хөнджээ. Уг сэтгүүлд дурдсанаар “Сургуулиуд ажиллахгүй байгаагийн өртөг илүү өндөр байна. Хүүхдүүд бага зүйл сурч, суралцах дадлаа алдаж байна. Zoom бол сулхан орлуулагч төдий. Wi-Fi муутай, боломжгүй хүүхдүүд бусдынхаа ард хоцорч байна.

Теле хичээл, радио хичээлүүд бүр дор. Ирц оролцоог хянаж чаддаггүй, амьд харилцаа үүсгэдэггүй. Ажлаа хийх шаардлагатай ээж аавуудад хүүхдүүдээ орхих газар зүйн бэрхшээл тулгарсаар.

Ээжүүд ачааны хүндийг үүрч, карьераа хойш тавьж байна. Харин гэрийн хорионд байгаа хүүхдүүд хүчирхийлэл, тэжээлийн дутагдал, сэтгэцийн эрүүл мэндийн доройтолд илүү өртсөөр. Сургуулийн үйл ажиллагааг хааж байгаа шийдвэрийг ядуу улс орон хэрэгжүүлэхэд боловсролд үзүүлэх сөрөг нөлөө нь бүр ч их байна. Хэдийгээр онлайн хичээл санал болгосон ч 465 сая хүүхэд интернэтийн хүрэлцээгүй байдлаас шалтгаалан үр шимийг нь хүртэж чадаагүй” гэсэн байна.

Тиймээс "Дэлхийн улс орнууд сургуулиа аюулгүйгээр дахин нээх нь олон тэрбум сав гар ариутгагчаас эхлээд зохион байгуулалтыг болгоомжтой хийж, уян хатан хуваарь гаргах, хоцрогдолтой хүүхдүүдэд туслах гэгчлэн тийм ч хямд хялбар ажил болохгүй нь лав. 

Эдгээр зардал нь татвар төлөгчдөөс гарна. Харин татвар төлөгчдийн дийлэнх нь эцэг, эхчүүд өөрсдөө байдаг. Зардал хэдий өндөр байлаа ч хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том бүхэл бүтэн үеийг үл тоомсорлон, өсөж хөгжих боломжийг нь хязгаарлаж харанхуйд орхихоос их байхгүй нь лавтай" гэдгийг онцолжээ.

Г.Эрхэс

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (5.102.48.43)
    За ойлгох юм алга болж байна даа. Өөх ч биш булчирхөй ч биш. Хүүхдийн эрхийг зөрчөөд дээр нь бас эцэг эхийг нь ч чирчих юмаа
    2020 оны 08 сарын 15 | Хариулах
  • Kenchbish (98.244.106.112)
    ЗаримЕБС түрээсийн байранд хичээлллэх асуудал тулгарч байна. Тэгвэл.эдгээр сургуулиудын ахлах ангийн сураггчдыг төрийн өмчийн их дээд сургуулиуд. Төрийн өөндөр албан тушаалтнуудын хувийн иихсургууль(нийггмийнн хариуцлагын хүрээнд) -ийн лекцийн танхимд ядаж 10-сарын 1 хүртэл хичээллүүлж болохгүй гэж үү? Бүсээ чангалах талаар бүгд хичээх хэрэгтэй биз дээ
    2020 оны 08 сарын 13 | Хариулах
  • зочин (66.181.161.43)
    нөхцөл байдал ойлгомжтой байгаа үед хамгийн оновчтой хувилбараар шийдвэрлэх нь зөв л дөө харин хүүхдэд хамгийн өгөөж муутай байгаа биеийн тамир хөдөлмөр дуу хөгжим гэх мэтийн хулхины сургуулиудийн хуурамч диплом элдэв аргаар авсан хүмүүжил ёс зүй арга барил сэтгэлгүй хүмүүсийн хичээлийг харин цахимаар явуулах хувилбарыг сонгож хүүхдийн хичээлийн ачааллыг зохицуулмаар юм цаашид монголд хүүхдэд өгөөжөө өгдөг арга барилыг судлан хэрэгжүүлэх талаар ажиллах шаардлага бий болоод удлаа улсын хэмжээнд дипломын болон ур чадварын шалгалт хийх цаг болсон нь төгсөгчдийн байгаа байдал харуулсаар л байна
    2020 оны 08 сарын 13 | Хариулах
  • Багш (122.201.31.142)
    Төр, Засгаас боломжтой бүх арга хэмжээг авч байна. Зохих зохицуулалт хийсээр ирсэн, хийж ч байна. Хэлэх, хараах л хамгийн амархан. Цахим хичээл бэлтгэж, хаваржин телевизээр хичээл заасан. Энд хичнээн хүний хүч хөдөлмөр, чармайлт орсныг мэдэж байна уу. Юуны өмнө хүүхдээ гэртээ ойр, тойргийнхоо хуваарьтай сургуульд нь сурга. Битгий баянаа гайхуулах гэж ийш, тийш нь зөөгөөд бай. Бага ангийн монгол хэл, математикийн хичээлийг танхимд заана, нэг ангид 20-24 хүүхэд зайтай суулгаж хичээллүүлээд дараагийн групп орно. Нөхцөл байдал маш хүнд байна. Эрсдэл өндөр, асуудал шийдэгдтэл хүлээж, хамтарч дэмжиж ажиллацгаая. Төр, засгийн шийдвэрийг эсэргүүцэж, ийм тэнэг зүйл тавиад байгаа сайтуудыг хааж, хариуцлага тооцох хэрэгтэй. Байлдааны цагийн хууль үйлчлэх цаг хугацаа, орон зайд амьдарч байгаагаа ухаараач. Тэнэгүүд гэхэд арай зөөлдөөд байна.
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
  • Ухаарал, ухаарал..... (66.181.185.101)
    Монгол шиг өөрийн үр хүүхдийнхээ боловсрол хүмүүжлийг өөр бусдад даалгаад хаядаг тэнэг ард түмэн байхгүй. Япон зэрэг орнуудаас суралцаач! Эх эцэг нь хүүхдүүддээ яаж анхаарал тавьж бна?
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
  • Zochin (66.181.190.196)
    Irih oh ih geseer udur ungurnu Tsnhimiin surgalt nernees tsaashgyi l yum boloh geed baina
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
  • Zochin (202.126.88.128)
    Buten tsagaar ni iruullah ni zuv. Manai uls shinjleh uhaan ch baidlaar hotsrogdson uls.. Tegeed ene Bol Yam bol bodlogiin yam. Ulam l gert ni harangui bailgah geed baihiim. Etsiin etsest Mongol guilgee uhaan heregtei. Amidrald hundreltei sanaa gargachaad uursdiigee mergen sanaa geh ym . Tamiriin zaal, hurliin zaaliig 4 -6 huvaagaad.... yaj boloh uu talaas nni.....66y
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
  • Анхаар тэнэгүүд ээ! (66.181.185.101)
    Энэ шийдвэр бол улс орны өнөөгийн боломж. Вирус тараад, хүүхэд өвчлөөд ирвэл яах юм? Төр засаг, БШУЯ-нд үр хүүхдүүдийнхээ боловсрол, эрүүл мэндийг бүрэн хариуцуулах гэж бүү мангарт. Эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ бие даан сайн ажиллах цаг үе. Энэ бол нийгмийн өмнө гэр бүлийн хүлээсэн үүрэг, тэнэгүүд минь!
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
    • Багш
      Яг зөв. Маш их анхаарах ёстой асуудал шүү.
      2020 оны 08 сарын 12
  • Unsh (139.5.218.95)
    Ene sonin er ni yuch bsan bolomjgui bolcon yaasan haralgan sonin be? YUm bolgoniigl shuumjilj suuna!Tegeed yaa geed bgaan soninii ajilchid ta nar teged gargalgaa heled yavaachdee shuumjleed l surjin surjin dugnelt hiisen ulsuud!Yamarch ur dungui
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (150.129.143.97)
    Гаргаж ирсэн бодлого, чиглэл нь туйлын хариуцлагагүй, боловсрол олгох гээд ч байгаа юм шиг, үгүй ч юм. Ингэж байхаар нэг мөр шийдвэр гаргах хэрэгтэй. Нэг бол бүх хичээлийг сургуульд нь сургахаар, эсхүл бүгдийг цахимаар. Ба с тэгээд эцэг эхчүүд өөрсдөө шийд ч гэх шиг. Ингэж эцэг, эхчүүд, хүүхдүүдийн амьдралаар тоглоод баймааргүй байна.
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
    • Njuty
      Чи юу мэддэг турсага вэ. Нашелся круглый дурак.
      2020 оны 08 сарын 12
  • Зочин (202.126.88.186)
    Сонгууль гээд хэдэн сараар бөөгнөрчихөөд сургууль бодохоор хичээллэж болдоггүй гэдэг нь гайхмаар шүү
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
    • Njuty
      Энд сонгууль хамаагүй. Сонгууль хуулийн хүрээнд хариуцлагатай, маш цөөн уулзалт, бөөгнөрөлтэй болсон. Нэгэнт шийдэгдсэн асуудал. Дотооддоо халдвар алдаагүй эх орондоо амар амгалан байгаадаа сайн залбир. Харин одоо хүүхдүүдийн хичээл эхлэх гэж байна.
      2020 оны 08 сарын 12
  • Зочин (202.126.88.186)
    Сургуулийг бүтэн цагаар оруулаач ээ, боловсролын салбарын малууд аа
    2020 оны 08 сарын 12 | Хариулах
    • Эмч
      Гахай минь гай бололгүй амиа бодоод холхон хөнжил дотроо хуцаад байж бай. Төр, засаг ажлаа мэдэхийн дээдээр мэдэж, зохицуулж байна. Чам шиг тэнэг дээр байсан бол одоо бүгд үхээд дуусч байгаа.
      2020 оны 08 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
    5 цаг 47 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
    9 цаг 8 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    9 цаг 13 мин
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    Өчигдөр 17 цаг 55 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    Өчигдөр 17 цаг 29 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    Өчигдөр 17 цаг 28 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Өчигдөр 16 цаг 24 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    Өчигдөр 15 цаг 47 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    Өчигдөр 15 цаг 10 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    Өчигдөр 15 цаг 07 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    Өчигдөр 14 цаг 06 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    Өчигдөр 13 цаг 55 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    Өчигдөр 12 цаг 58 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    Өчигдөр 12 цаг 42 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    Өчигдөр 11 цаг 58 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    Өчигдөр 11 цаг 11 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    Өчигдөр 10 цаг 56 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    Өчигдөр 10 цаг 15 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • "Чингис хаан" одонг хүртсэн эрхмүүд
  • Шинжлэх ухааны академид "Чингис хаан” тэргүүн зэргийн одонг хүртээлээ
  • Орос, Украин улсууд АНУ-ын зуучлалтай энхийн хэлэлцээр эхлүүлэх гэж байна
  • Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
24 баримт
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК