Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Мягмарсүрэн: Сурагчийн гадаад хэлний мэдлэгийг нэмэгдүүлье гэвэл багшийн ажлын үр дүнг хянадаг болох хэрэгтэй

2020-9-27
0
ЖИРГЭХ

Сургалтын хэл нь англи хэл байснаараа заавал олон улсын түвшинд хүрэх шаардлагагүй. Монгол хэлээр ч олон улсын боловсролын түвшинд хүрэх боломжтой. Манай улс боловсролын хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулахаар үндэсний боловсролын тогтолцооны асуудлаар эрдэмтэн мэргэдтэй хэлэлцэж буй. Хэлэлцүүлгийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын гадаад хэлний мэдлэгт үнэлэлт дүгнэлт өгч цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга замын талаар судлаачид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм. Ингээд сурагчдын англи хэлний өнөөгийн түвшин, хэрэгжүүлвэл зохих арга замын талаар МУБИС-ийн Хэл шинжлэлийн ухааны доктор, Англи хэлний багш О.Мягмарсүрэнтэй ярилцсанаа хүргэе.


-Боловсролын салбар дахь англи хэлний сургалтыг нэн тэргүүнд нийтийн боловсрол буюу улсын сургуулийн түвшинд ярих нь зөв байх.

-Монгол Улсын англи хэлний бодлогын одоогийн нөхцөл байдал ЕБС-д тавдугаар ангиас эхлэн сургаж байгаа. Үргэлжлүүлэн их, дээд сургуульд судалдаг. Хөтөлбөр дүгнэлт, үр дүнгийн хувьд В1 түвшинг эзэмшүүлнэ гэж заасан ч түвшин тогтоох шалгалт авахаар хүрдэггүй л дээ. Тухайлбал, 3000 оюутнаас түвшин тогтоох шалгалт авахад 15 хувь нь л В1 түвшиндээ тэнцэж байгаа юм. 7, 8 жил англи хэл сурж байгаа боловч үр дүн гарахгүй хэвээр байна.

-Үндэсний хэмжээнд Кембрижийн хөтөлбөрийг нутагшуулахаас илүү тухайн зарцуулах мөнгөө англ хэлний хөтөлбөрөө сайжруулах замаар үндэсний боловсролын тогтолцоогоо шинэчлэхэд зарцуулах нь зөв гэсэн байр суурьтай судлаач олон бий?

-Кембрижийн хөтөлбөрийн хувьд сургалтын хэл нь англи хэлээр явагдах зэргээр өөр зүйл яригдана. Олон улсын түвшинд мэдлэг чадвартай, боловсон хүчнийг бэлтгэхийг зорьдог учраас сургалтын хэл нь англи хэл дээр байж болно гэж үздэг. Гэхдээ сургалтын хэл англи хэл байснаараа заавал олон улсын түвшинд хүрэх шаардлагагүй. Монгол хэлээр ч олон улсын боловсролын түвшинд хүрэх боломжтой. Тухайлбал, математик, бусад шинжлэх ухааныг олон улсын түвшинд дүгнээд байна. Энэ шалгалтыг хамгийн дээгүүр байранд Хятад, Япон, Солонгос улс ордог. Эдгээр улсууд англи хэлийг хоёрдогч хэл гэж судалдаггүй. Гадаад хэлний түвшинд л үздэг. Тиймээс манай улсад ч энэ замаар явах боломж бий.

-Гол нь эдгээр улсуудын үр дүнд хүрсэн арга барилыг өөрийн улстай харьцуулан тогтолцоогоо сайжруулах нь чухал гэж та үзэж байна уу?

-Тийм. Математик, хими, физикийн нэр томъёог дэлхийн аль ч хүүхэд хараад бодож болно. Харин хэрхэн бодох зааварчилгааг мэдэж байх ёстой. Тиймээс ЕБС-ийн хичээлүүд монгол хэлээр явагдаад хичээлийн үр дүнгээр дүгнэдэг байж болно гэсэн үг.

-Улсын хэмжээнд сурагчдын гадаад хэлний түвшин муу байна гэж дүгнээд байгаа. Тэгвэл сурагчдын хэлний мэдлэгийг нэмэгдүүлэхийн тулд заах цагийг нэмэгдүүлэх ёстой юм уу эсвэл багшийн арга барилыг өөрчлөх үү. Та судлаачийн хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Англи хэл дэлхийн хэл болсноос гадна үнэлгээ нь стандартчилагдсан. Бид сураглтын дурын төвд очоод түвшингээ үнэгүй тогтоочихож болно. Багш нарын заах арга зүй англи хэлийг гадаад хэлээр судалж байна уу, хоёрдогч хэлээр судалж байна уу гэдэг нь чухал. Багш нарын англи хэл үзэж байгаа материалын хувьд ихэвчлэн тус хэлийг хоёр дахь хэл болгон судалдаг улсуудаас дамжин орж ирсэн байдаг. Өөрөөр хэлбэл, сурагчдын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байна гэсэн үг. Англи хэлийг В1 түвшинд суралцахад хэдэн цаг сурах вэ гэдэг нь хүртэл стандартчилагдсан байдаг. Тиймээс цагийн хувьд нэмж хасах талаар маргаад байх зүйлгүй.

-Та багшийн үр дүнг тогтоодог байх санал гаргаж байсан. Энэ талаар ярьж өгөхгүй юу?

-Оюутнууд долоон жил англи хэл сурчихаад уншиж чаддаггүй. Өөрийгөө ч чөлөөтэй танилцуулах чадваргүй байна. Энэ нь багшийн ажлын үр дүнтэй шууд холбоотой. Тэгсэн мөртлөө гэрчилгээн дээр нь 80-100 хувь хүртэл үнэлсэн байдаг. Сурагч үгийг буруу дуудаж байгааг хэн хянаж, ямар хариуцлага тооцож байгаа юм бэ. Тийм зүйл байдаггүй. Тиймээс багшийн ажлын үр дүнг хянадаг болсноороо багш өөрөө ч хөгжинө. Сурагчийн чадвар ч сайжирна.

-Үнэхээр англи хэлний чадвар өндөр хүн ерөнхий болосвролын сургуулийн англи хэлний багшийн ажлыг, эсвэл энэ ангийг сонгохгүй байна. Шалтгаан нь цалин хөлстэй холбоотой. Тиймээс сурагчдынхаа гадаад хэлний мэдлэгийг нэмэгдүүлэхийн тулд багшийн үнэлэмжийн асуудал дагаад яригдах байх. Харин багшийг мэргэжлийн зэрэгтэй байх шаардлага нэмэгдүүлж болох юм. Та энэ талаар ямар байр суурьтай байна вэ. Манай улсын ерөнхий боловсролын сургуулийн багш нарын хэдэн хувь нь англи хэлний мэргэжлийн зэрэгтэй вэ. Тийм судалгаа бий юу?

-Хичээлээс бусад ажил их байна. Гол ажил руугаа анхаарч ажиллах боломж тааруу байгаа талаар багш нар хэлж байсан. Гэхдээ англи хэлний сургалтын үр дүн нь стандартчилагдчихсан учраас багш нар цагаа ихэсгэх, багасгах талаар ярих ёгүй. Заах ёстой цагаа үр дүнтэй, гүйцэтгэлтэй заах нь л чухал. Багшийн ажлын байранд сонгон шалгаруулах оноо гэж байдаггүй. Зөвхөн ажлын туршлагаар нь тодорхойлсон байгаа учраас англи хэлний сургалтад үр дүн гарахгүй байж магадгүй. ЕБС-ийн сургуулийн ихэнх багш нар IELTS, TOEFL зэрэг оноогүй. Учир нь тухайн шалгалтыг өгөх шаардлага хэрэгцээ мөн өгсөн байх ёстой гэсэн шаардлага тавиагүй учраас тэр юм.

Б.Лхам

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (59.153.115.59)
    Маш зөв асуудал хөндсөн байна
    2021 оны 12 сарын 28 | Хариулах
  • ХЭХЭ (103.57.94.66)
    олон юм донгодолгүй тэр Кембрижийн хөтөлбөрийг хэрэгжүүлж
    2020 оны 09 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    11 цаг 18 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    11 цаг 44 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    11 цаг 45 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    12 цаг 48 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    13 цаг 26 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    13 цаг 43 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    14 цаг 3 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    14 цаг 6 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    15 цаг 7 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    15 цаг 18 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    16 цаг 11 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    16 цаг 14 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    16 цаг 31 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    17 цаг 15 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    18 цаг 2 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    18 цаг 17 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    18 цаг 58 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    19 цаг 22 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    19 цаг 25 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    19 цаг 31 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК