Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аравдугаар сарын 1-нээс төрийн 181 үйлчилгээг гар утаснаасаа авах боломжтой боллоо

2020-10-07
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар өнөөдөр  парламентын цахим шилжилтийн талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хурлын эхэнд УИХ-ын дарга “Технологи бүр хүн төрөлхтөнд хөгжил дэвшлийг авч ирж байсан. XXI зуунд хөгжлийн асуудал нь технологийн дэвшилтэй хамт яригдана. Ийм учраас Улсын Их Хурал цахим шилжилт буюу цахим хувьсгалд анхаарал хандуулж, Инновац, цахим бодлогын байнгын хороог байгуулсан. Тус байнгын хорооны даргаар нь Н.Учрал гишүүн ажиллаж байна. УИХ, энэхүү Байнгын хорооны зүгээс парламентын үйл ажиллагааг цахимжуулах чиглэлд тодорхой ажлууд хийж байна” хэмээн танилцуулав.

Хуулийн төсөл боловсруулах, хэлэлцүүлэх, хууль сурталчлах цахим систем, мөн УИХ-ын албан хэрэгцээний өдөр тутмын цаасны хэрэглээг багасгахаар программ хангамж, системүүдийг хэрэглээнд нэвтрүүлж байгаа талаар тэрбээр мэдээлэл өглөө. Тодруулбал, хууль санаачлагч, төсөл боловсруулагчдад зориулсан  lawmaker.parliament.mn, иргэд олон нийт хуулийн төсөлд санал өгөх, хэлэлцүүлэгт оролцох боломжийг бүрдүүлсэн lawforum.parliament.mn гэсэн үндсэн хоёр системийг нэвтрүүлж байгаа гэлээ.

Өнгөрсөн хугацаанд хууль санаачлагч, төсөл боловсруулагчид тус тусын компьютер дээр, хууль, тогтоолын төслийг боловсруулдаг байсан тул нэгдсэн загвар ашиглах, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, төслийн боловсруулалтын явцын мэдээллийг хадгалах боломжгүй байсан юм. Түүнчлэн big data буюу их өгөгдөлд хуулийн төсөл, түүнтэй холбоотой мэдээллүүдийг нэгтгэн хадгалж, сан үүсгэх боломжгүй байв. Монгол Улсад УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, Засгийн газар гэсэн 78 субьект хууль санаачлах эрхтэй. lawmaker.parliament.mn системийг нэвтрүүлснээр хууль санаачлагч бүр стандарт загвар, нэгдсэн программ ашиглана. Ингэснээрээ хууль тогтоомжийн уялдааг хангах, хийдэл давхардал зөрчил үүсгэхгүй байх, хууль тогтоомжууд нэгдсэн стандарт, загвартай болох, эмхэрэх, цэгцрэх ач холбогдолтой гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцууллаа. lawmaker.parliament.mn системийг УИХ-ын гишүүд, тэдгээрийн ажлын алба төдийгүй Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, яамд, хуулийн төслийн ажлын хэсэг, эрдэмтэн судлаачид ашиглаж хуулийн төслийн мэдээллийн нэгдсэн санг үүсгэх юм байна.

УИХ-ын даргын санаачилгаар байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд УИХ цаасгүй парламент, цахим парламент  болох зорилт тавин ажиллаж байгааг УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал тэмдэглэн хэллээ. УИХ-ын даргын дээрх санаачилгын хүрээнд Инноваци, цахим бодлогын байнгын хороо, УИХ-ын Тамгын газар хамтран тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Н.Учрал гишүүн “Технологийн дэвшил бүрийг бид өдөр тутам хэрэглэдэг. Цаасгүй парламент, цахим парламент зорилтын хүрээнд УИХ-ын даргын захирамжаар хууль, тогтоолын төсөл боловсруулах, хуулийг олон нийтэд сурталчлах системийг хэрэгжүүлж эхлэх үүрэг чиглэл өгсөн. Энэ дагуу ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн үйл ажиллагааны үр дүнг өнөөдөр буюу 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр албан ёсоор танилцуулж байна” гэлээ.  

Хууль санаачлагч болон төсөл боловсруулагчдад зориулсан lawmaker.parliament.mn систем нь төслийн үзэл баримтлал, тандалт судалгаа, хуулийн төслөө боловсруулах, тооцоолол зэргийг иж бүрэн хангасан цогц систем гэдгийг Н.Учрал гишүүн дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл өгөв. Систем нэвтэрснээр төсөл санаачлагч нэгдсэн форматын дагуу төслөө боловсруулж, төслийнхөө талаар олон нийт, холбогдох хэрэглэгчдэд шууд мэдээллээ илгээн, хамтран боловсруулах боломжтой аж. Ямар нэг өөр программ ашиглах шаардлагагүй, систем дотроо бүрдүүлбэрийг хангаад, төслийн боловсруулалтын явц дахь бүх талын оролцоог программ нэгтгэн, үр дүнг харуулах юм байна. Систем дэх бүрдүүлбэр бүрийг төсөлд хавсарган, бэлэн болгосноор төслөө УИХ-д өргөн мэдүүлэх бололцоотой гэлээ. Товчхондоо хууль тогтоомжийн төслийг олон нийттэй хамтарч боловсруулах боломж бүрдсэн гэдгийг Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга хэлж байв.

Хууль, тогтоомжийг санаачлах, боловсруулах ажиллагааны үндэслэл, чанарыг сайжруулах, түүнд олон нийтийн оролцоог хангах, хууль тогтоомжийн төсөлд тавих шаардлагыг тодорхойлох, хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр нөлөөг үнэлэх замаар хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх зорилт бүхий Хууль тогтоомжийн тухай хуулиар хууль тогтоомжийг төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээсээ өмнө заавал олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулж, холбогдох материалыг баримтжуулан, хууль тогтоомжийн төслийн бүрдүүлбэрт хавсаргадаг байх зохицуулалт тусгагдсан байдаг. Мөн хууль санаачлагч хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлэхээсээ өмнө албан ёсны цахим хуудаст төсөл, үзэл баримтлал, танилцуулга, хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судалсан талаар, тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийсэн байдал, үр нөлөөг үнэлсэн байдал, холбогдон гарах зардал, төсвийн тооцооны тайланг бүрдүүлэх шаардлагатай байдаг бөгөөд өнгөрсөн хугацаанд хууль санаачлагчид эдгээр бүрдүүлбэрээ forum.parliament.mn цахим хуудаст байршуулж ирсэн юм. Гэвч энэхүү цахимд байршуулсан хууль тогтоомжийн төсөл дээр холбогдох саналуудыг авахад хүндрэл бэрхшээл багагүй тулгардаг талаар хууль санаачлагчид болоод олон нийт холбогдох санал хүсэлтээ ирүүлдэг байжээ. Одоо хэрэглэж буй forum.parliament.mn хуудаст төслийг бүхлээр нь байрлуулдаг. Ингэхээр төслийн тодорхой зүйл, заалттай холбоотой саналаа илэрхийлэх боломжгүй болдог аж. “Санал хүсэлт” хэсэгт иргэд нээлттэй саналаа үлдээдэг юм. Саналуудыг судлаач, эрдэмтэн, иргэн, мэргэжилтэн, төрийн байгууллагын төлөөлөл гэж ялгах боломжгүй юм. Хууль санаачлагч forum.parliament.mn цахим хуудас дахь төслийн “Санал, хүсэлт” хэсэгт бичсэн иргэдийн нийт саналыг буулгаж, бичээд төсөлдөө хавсаргадаг байна. Энэ мэт хүндрэл, дутагдлыг сайжруулан, боловсронгуй болгосон lawforum.parliament.mn системийг өнөөдөр танилцуулж байгаа хэмээн Н.Учрал гишүүн хэллээ.

lawforum.parliament.mn системийг иргэд, олон нийтэд зориулсан бөгөөд технологийн дэвшлийг ашиглан УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхийлөгчийн институттэй хамтран хуулийн төслийг боловсруулах, бичих боломж бүрдэж байгаа юм байна. Ингэснээр хууль тогтоомж бүр нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байх шаардлага хангагдаж, амьдрал дээр бүрэн дүүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. lawforum.parliament.mn системийн хэрэглэгч болсноор иргэн хэзээ ч, хаанаас ч сонирхсон хууль тогтоомжийн төсөлд бүхэлд нь болон хэсэгчилсэн зүйл, заалт бүрээр нь санал өгөх боломжтой. Мөн хэрэглэгч бүрийн статусыг тодорхойлох тул сонирхолын бүлэг болгон ангилж, нэгтгэх юм байна. Тухайн бүлгийн сонирхсон хууль тогтоомжийн төслийн боловсруулалтын үед хийгдэж буй өөрчлөлт, хувилбарууд нь хадгалагдах аж. Хууль тогтоох үйл явцад олон нийтийн оролцоог хангах, мэдээлэл түгээх эдгээр платформ нь мэдээллийн аюулгүй байдлын халдашгүй байдал, нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжтэй хэрэгцээт байдлыг нэгэн зэрэг хангасан “Майкрософт” корпорацийн хамгийн сүүлийн үеийн вэб технологийг ашигласнаараа давуу талтай болохыг Н.Учрал гишүүн танилцуулав.

Иргэд олон нийт цахим системд хэрэглэгчийн эрх үүсгэж, нэвтрэхээс гадна фэйсбүүк, гүүгл зэргийг ашиглан нэвтрэх боломжтой юм байна. УИХ-ын дарга Г.Занданшатар “Удахгүй танилт, нэвтрэлтийн “Дан” системд холбогдон e-mongolia цахим нэг цонхны үйлчилгээнд “Хуулийн төсөлд санал өгөх” гэсэн үйлчилгээ болж нэмэгдэнэ. Иргэн бүр сонирхсон салбар, хуулийн төслийг даган мэдээллийг шуурхай авч, төслийг бүхэлд нь болон бүлэг, зүйл, заалт тус бүрд нь санал өгч, төслийг боловсруулах үе шатанд оролцох боломж бүрдэнэ” гэлээ.

lawforum.parliament.mn системийг иргэд, олон нийтэд зориулан нэвтрүүлж байгаа бол lawmaker.parliament.mn системийг хуулийн төсөл санаачлагч, боловсруулагчдын техник ажиллагааг нэг загвар, стандартад оруулах  зориулалтаар ашиглах аж. Түүнчлэн цаасгүй парламент, цахим парламент зорилтын хүрээнд УИХ-ын Тамгын газрын дотоод үйл ажиллагааг цахимжуулан, “erp” системийг нэвтрүүлж байгаа юм.Эл системийг нэвтрүүлснээр УИХ-ын Тамгын газрын дотоод үйл ажиллагааны нэгдсэн мэдээллийн сан үүсэх бөгөөд ажилтнууд олон систем, программ хангамж руу нэвтрэх шаардлагагүй. Тус системийг ашигласнаар ажилтнуудын хууль тогтоомж, мэдээ мэдээлэл, шуурхай нэг стандартаар хадгалагдах, мэдээлэл солилцох, албан хэрэг хөтлөх, хүний нөөцийн бүртгэл, цаг бүртгэл, үүрэг даалгавар, төлөвлөгөө, тайлан, зар мэдээ, дотоод месенжер гэсэн дэд системүүдийг ашилах юм байна. Чөлөө олгох, бараа материал шаардах хуудас, санхүүгийн тодорхойлолт, унаа захиалга, техник хэрэгслийн акт зэрэг цаасан дээр бичигдээд олон албан тушаалтан гарын үсэг зурснаар баталгааждаг байсан зөвшөөрлийн олон хуудсууд ийн цахим хувилбарт шилжснээр цаас бариад явдаг хэлбэр л халагдан, мэдээллээ шуурхай солилцоод, ажил хэргээ шуурхай явуулах боломж бүрдэж байгаа хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар хэвлэлийн бага хурлын үеэр онцоллоо. Энэхүү систем нь цаашдаа жишиг болж, өргөжих боломжтойг мөн дурдсан.

Мөн УИХ-ын гишүүдийн албан хэрэгцээнд ашигладаг цахим системийг идэвхжүүлж, хэрэглээг нь нэмэгдүүлсэн байна. Энэ программыг гишүүдийн iPad төхөөрөмжид суулган нэгдсэн хуралдаан болон Байнгын, Түр, Дэд хороод, ажлын хэсгүүдийн хуралдааны хуваарь, хэлэлцэх асуудалтай холбоотой цаасаар тараадаг бүх материалыг цахим хэлбэрээр байршуулж байгаа гэлээ. Ингэснээр УИХ-ын цаасны хэрэглээ эрс багасах ач холбогдолтойг Г.Занданшатар дарга хэллээ.

УИХ-ын бүхий л үйл ажиллагаа, УИХ-ын гишүүдийн бүх хэлсэн үг, яриа тэмдэглэл болж хөтлөгддөг. Эл ажиллагааг цахимжуулан “Чимэгэ” системийг ашиглах бөгөөд энэ хүрээнд цаас хэмнэхээс гадна хяналтын сайн систем тогтож байгаагаараа ач холбогдолтойг онцолсон.

Цаасгүй парламент, цахим парламент зорилтын хүрээнд цаашид УИХ-ын Байнгын хороодоос зохион байгуулж буй төрөл бүрийн хэлэлцүүлгүүдэд материалуудаа цахимаар түгээх арга буюу QR код бүхий цахим материалыг ашиглан зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа талаар Н.Учрал гишүүн мэдээлсэн. УИХ-ын энэхүү манлайлал нь бусад төрийн байгууллага, яам, Тамгын газар, хувийн хэвшлүүдэд уриалга, жишиг болж, нийтээрээ цахимжин цааснаас татгалзана гэдэгт найдаж буйгаа Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийллээ.

Байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд УИХ-ын даргын санаачилгаар УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хороо, УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, технологийн хэлтэс хамтран парламентын цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлж байгааг тэмдэглэсэн.

Засгийн газар энэ сарын 1-ний өдрөөс төрийн 181 үйлчилгээг ухаалаг гар утаснаасаа авах “e-mongolia” платформыг ашиглалтад оруулсан. Одоо Мэдээллийн аюулгүй байдлын тухай, Өгөгдөл хамгааллын тухай, Төрийн цахим харилцааны тухай багц хуулийн төслийг Засгийн газар холбогдох байгууллагуудтай хамтран боловсруулж байгаа бөгөөд удахгүй УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг Н.Учрал гишүүн мэдээлэв. Тэдгээр төслийг 2020 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хэлэлцэн, батлахаар төлөвлөжээ.

У.Тэргэл

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
Дэлхийн бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчдийн нэгдсэн чуулган Улаанбаатар хотноо маргааш эхэлнэ
С.Бямбацогт: Аль нэг салбарын эрх ашиг бус, хөдөлмөр эрхэлж буй иргэд болон талуудын эрх ашгийг тэнцвэртэй хангах нь чухал
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хэцүү (202.21.124.130)
    Ga гар утас хэцүү шүү..бөөн бухимдал
    2020 оны 10 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монелийн гудамжны авто замыг шинэчилнэ
    12 мин
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
    22 мин
  • Селена Гомесийн сэтгэцийн эрүүл мэндийн стартап хөрөнгө оруулагчдыг залилсан гэх хэргээр шүүхэд дуудагджээ
    27 мин
  • Ираны хөнөөх заналхийллээс болж Д.Трамп Туркээс ямар онгоцонд сууснаа мэдэгдэлгүй нисжээ
    1 цаг 3 мин
  • Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
    1 цаг 14 мин
  • Ховор тохиох "Нарны хиртэлт"-ийг ирээдүйд хаана үзэх боломжтой вэ?
    1 цаг 21 мин
  • Нийслэлийн иргэн Та “Хотын дарга сонсож байна” 150-150 дугаарт үнэгүй мессеж илгээн асуудлаа шийдүүлээрэй
    1 цаг 21 мин
  • COP17: Тал хээрийн төлөвлөгөө гэж юу вэ?
    1 цаг 28 мин
  • Их Британид зорчигч тээврийн галт тэрэг замаасаа гарсны улмаас 18 хүн гэмтжээ
    1 цаг 40 мин
  • “Хотын дарга сонсож байна” 150-150 тусгай дугаар ажиллаж эхэллээ
    1 цаг 54 мин
  • Маргаашаас улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулна
    2 цаг 21 мин
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
    2 цаг 33 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    2 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: “Дэлхийн малчдын чуулга уулзалт”-ын нээлт болно
    2 цаг 54 мин
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
    3 цаг 13 мин
  • Улаанбаатарт 21 градус дулаан байна
    3 цаг 14 мин
  • Г.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна
    18 цаг 56 мин
  • 1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
    18 цаг 59 мин
  • Баянгол дүүрэгт “Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж буй байршлуудтай танилц
    19 цаг 14 мин
  • Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр С.Даваасүрэнг томиллоо
    19 цаг 37 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Хархорум 360° хөгжмийн фестивалийн тухай мэдэх ёстой 24 БАРИМТ
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Нэгэн хүү хамгаалалтын бүс зүүхээс татгалзсаны улмаас Канадад нислэгүүд цуцлагдан олон зуун хүн хохирлоо
  • Дэлхийн хамгийн агуу хөлбөмбөгчний ард байсан хүн
  • 30 жил шийдэгдээгүй байгаа домогт реппер Тупак Шакурын аллагын шүүх хурлын ЭРГЭН ТОЙРОНД
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
  • БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцож, хуулийн зөрчил, давхардлыг арилгалаа
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • З.Мэндсайхан: Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуультай болсноор Газрын тос боловсруулах үйлдвэр хугацаандаа ашиглалтад орох боломжтой боллоо
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
  • 2026 оны УЕФА-гийн Супер цомын төлөөх тоглолтод Аваргуудын лигийн аварга Пари Сен-Жермен болон Европын лигийн цомын эзэн Астон Вилла багууд наймдугаар сарын 13-нд Зальцбург хотноо тулахаар бэлэн болоод байна
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • “Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа
  • Болзошгүй эрсдэлийг бууруулах, бэлтгэл ажлыг эрчимжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК