Өнөөдөр Бакугийн дэвжээнд манай шигшээ багийн сүүлчийн найдвар П.Сэрдамба Өмнөд Солонгосын Шин Жон Хунтай мөнгөн медалийн төлөө тоглоно. Шин Жон Хун нь 1989 онд төрсөн, манай аваргаас дөрөв дүү бөгөөд харин өндрөөрөө 169 см буюу аваргаас дөрвөн сантиметрээр илүү юм. Сөүл хотын боксын клубт харъяалагддаг тэрбээр олон улсын тэмцээнд анх оролцсон нь 2009 оны ДАШТ байжээ. Энэ тэмцээнд Шин Жон Хун Тайвань, Уганда, Кубын тамирчдыг гурвууланг илүүрхэн ялж хүрэл медалийн болзол хангаад, мөнгөн медалийн төлөө Оросын Давид Айрапетянд 1:9-ийн харьцаатай хожигдсон юм. Харин мөнөөхөн Д.Айрапетян нь алтан медалийн төлөө манай П.Сэрдамбатай тоглон 5:10-аар ялагдсан билээ.
Монгол солонгос хоёр боксчин өмнө нь дэвжээнд нэг удаа учирсан байна. Өнгөрсөн наймдугаар сард БНСАУ-ын Инчон хотод болсон Азийн АШТ-ий урьдчилсан тоглолтод П.Сэрдамба Шин Жон Хунтай оноолт таарч 16:25-аар ялагджээ. Солонгосын тамирчин энэ тэмцээнд түрүүлсэн. Азийн аваргаас хоосон хоцорсон даагаа манай П.Сэрдамба ийнхүү хоёрхон сарын дараа Бакугийн дэвжээнд нэхэх учиртай байжээ.
Бакугийн тэмцээний хувьд Шин Жон Хун Уганда, Франц, Энэтхэгийн тамирчдыг дараалан ялаад байгаа юм. Харин П.Сэрдамба Камерун, Колумбын тамирчдыг ялаад Кубын тамирчныг хожиж хүрэл медалийн болзол хангасан билээ.
Б.Амгалан