Азийн хөгжлийн банк, Монголын төрийн өндөрлөгийн хамтарсан дээд хэмжээний зөвлөгөөн энэ сарын 10-нд болно. Монгол улс АХБ-тай хамтран ажилласнаас хойш 20 жил, тус банкны суурин төлөөлөгчийн газрыг манайд байгуулсны 10 жилийн ойн хүрээнд энэ уулзалтыг зохион байгуулж байгаа аж. Тэрэлжид болох уг зөвлөгөөнд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ, Засгийн газрын гишүүд, АХБ-ны ерөнхийлөгч, Нобелийн шагналт эдийн засагчид оролцох гэнэ. Мөн олон улсад нэр хүндтэй нийгмийн болон эдийн засгийн салбарын томоохон төлөөлөгч оролцохоор болжээ.
Бидний мэдэж байгаагаар УИХ-ын гишүүн Р.Амаржаргал зөвлөгөөнийг удирдан явуулах бол АХБ-ны ерөнхийлөгч, Сангийн сайд С.Баярцогт, Чили болон Аргентины санхүүгийн төлөөлөгч илтгэл тавих юм байна. Илтгэлийн сэдэв нь макро эдийн засаг, тогтвортой хөгжил, уур амьсгал гээд хэд хэдэн хүрээг хамрах аж.